Яагаад Монгол гэж?
Монгол орны газарзүй, уур амьсгалын өвөрмөц байдал нь дэлхийн цөлжилтийн тулгамдсан асуудлыг ойлгох, мөн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол орон нь газарзүйн байршил, эрс тэс уур амьсгалын онцлогоос шалтгаалан дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий 10 орны нэг юм. Үүний улмаас дулааны улирлын хур тунадасны хэмжээ мэдэгдэхүйц буурч, ган гачгийн давтамж нэмэгдэн, цөлжилтийн үйл явц эрчимжиж байна.
Монгол орны уур амьсгал, хуурай бүсийн онцлог нь цөлжилтөд нэн эмзэг экосистемтэй нягт холбоотой тул энэхүү сорилтыг даван туулах чиглэлээр дэлхий нийттэй туршлага хуваалцах, хамтран шийдэл боловсруулах өргөн боломжийг бүрдүүлж байна.
Цөлжилт
Монгол Улс нь тал хээр, цөл, уулын экосистем хосолсон өвөрмөц байгаль, газарзүйн тогтоцтой орон юм. Гэвч газар нутгийн 77 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байна. Иймээс газрын нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх шаардлага бидэнд тулгарч байна.
Тогтвортой байдал
Монголчууд олон мянган жилийн турш улирлаа даган нүүдэллэж, бэлчээрээ сэлгэж ирсэн уламжлалтай. Энэхүү нүүдлийн мал аж ахуйн хэв маяг нь COP17 хурлаар дэвшүүлж буй тогтвортой газар ашиглалтын зарчмуудын бодит жишээ болж байна.
Дэлхийн манлайлал
Монгол Улс “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP)-ийг тэргүүлэн ажиллаж, COP17 хуралтай уялдуулан эх орондоо зохион байгуулах гэж байна.
КОП17

