Тус ажлын хүрээнд авто замын засвар, шинэчлэлтийн болон авто замын дагуух явган, дугуйн замын тохижилтын ажлууд үндсэндээ бүрэн хийгдэж дуусаж байна.
Одоогийн байдлаар явган замын тусгаарлах туузан хайс угсрах ажил үргэлжилж байгаа тул иргэд, замын хөдөлгөөнд оролцогч та бүхнийг тухайн хэсгээр зорчихдоо анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.
Бүтээн байгуулалтын ажлыг холбогдох стандарт, техникийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.





