Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамжинд зам засварын ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд худгийн тагийг замын түвшинтэй тааруулан өндөрлөх, авто замын хашлага суурилуулах, эмульс цацах болон асфальт бетон хучилт хийх ажлуудыг гүйцэтгэж байна.










