Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын арын зам дагуух зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулган, тохижуулсан талбайд “Намрын өнгө-2023” тохижилт, бүтээн байгуулалтын нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо.
Тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тус дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 16 байршилд зөвшөөрөлгүй барьсан 899 гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийн нийт дөрвөн га газрыг хамарсан эл талбайг нөхөн сэргээж, явган хүний болон дугуйн зам, авто зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих зам, 3х3 сагсан бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж байгуулж, сандал, худаг, гэрэлтүүлэг, хогийн сав, мини тайз байрлуулан, бялдаржуулах болон хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж дуусаад буй.
эх сурвалж: https://ulaanbaatar.mn/news/18498