1. Засвар ашиглалтын хэлтэс

БИД АВТО ЗАМ ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖЛЫГ ЧАНАРЫН ӨНДӨР ТҮВШИНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ.

 

Засвар, ашиглалтын алба нь нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламж (үүнд: авто замын хэсэгт орших гүүр, тавилан, гүүрэн гарц, усны хоолой, авто замын хөдөлгөөнд зориулсан газар доогуурх гарц, ховил, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламж) барих, засварлах, арчлалт хийх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн байнгын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөний дагуу засвар, арчлалтыг хийж гүйцэтгэх, тайлагнах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалт, хамгаалалтыг хийх, хэрэглэж буй цахилгаан, эрчим хүчний тооцооны хэмжих хэрэгсэлд хяналт тавих чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Тус алба нь 2016 онд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн өмнөх 149 авто машины зогсоолын иж бүрэн тохижилтын ажил, 2017 онд Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замын 812метр зам талбайн тохижилтын ажил, Хан-Уул дүүрэг, 11-р хороо Зайсангийн гудамж, ХААИС-ийн авто замын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

 

2016 онд гүйцэтгэсэн П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн өмнөх 149 авто машины зогсоолын иж бүрэн тохижилтын ажил

2017 онд хийж гүйцэтгэсэн Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замын 812метр зам талбайн тохижилтын ажил

 

2017 онд хийж гүйцэтгэсэн Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн гудамж, ХААИС-ийн авто замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил

 

2018 онд хийж гүйцэтгэсэн Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь-Эхийн авто замаас Ганц худаг Цагаан даваа чиглэлийн 3км авто замын ажил

2018 онд хийж гүйцэтгэсэн Сэлбэ гол дээгүүрх 30у/м түр гүүр

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГазар нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтыг хариуцан ажиллаж байна.

БИД ГЭРЭЛТҮҮЛГИЙН АЖЛЫГ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД, ӨНДӨР ЧАНАРТАЙГААР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ

 

 

Танд мэдээлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай