Эрхэм зорилго

Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг тэмдэглэгээ, асфальтбетон, бетон бүтээц эдлэл, хайрга, дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалт, ашиглалтыг хариуцах ажлуудыг холбогдох хууль тогтоомж, норм стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх замаар нийтийн эзэмшлийн буюу Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.  

 

 

Үндсэн чиг үүрэг

  1. Авто зам, замын байгууламжийг барих, засвар, арчлалт хамгаалалтыг хариуцах
  2. Замын тэмдэг, тэмдэглэгээ хийх, засвар арчлалт хамгаалалтыг хариуцах
  3. Асфальтбетон болон бетон бүтээц үйлдвэрлэх
  4. Хайрга, дайрганы үйлдвэрлэл эрхлэх
  5. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалтыг хариуцах, хяналт тавих
  6. Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ боловсруулахад санал, зөвлөмж тусгаж ажиллах
  7. Гамшигийн бэлэн байдлын төлөвлөгөөг жил бүр шинэчлэн боловсруулан баталгаажуулу, гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед шаардлагатай багаж хэрэгсэл түүхий эд материал, машин техник, ажиллах хүчний бэлэн байдлыг хангаж ажиллах
  8. Төсвийн болон өөрийн хөрөнгөөс худалдан авсан түүхий эд материал, бараа бүтээгдэхүүн, бодис давс, эд хөрөнгө, машин механизм тоног төхөөрөмжийг хадгалж хамгаалах бүртгэлжүүлэх
  9. Машин мехнизм, техник тоног төхөөрөмжийн материаллаг баазыг өргөтгөх, хүчин чадлыг бүрэн ашиглах, тусгай зориулалтын шинэ техник технологийг нэвтрүүлж ажиллах
  10. Авто зам замын байгууламжийн чиглэлээр мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй хамтран ажиллах
  11. Авто зам замын байгууламжийн мэдээллийн нэгдсэн санг өргөжүүлж, тогтмол баяжуулах
  12. Өөрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл санаачлах, Ерөнхий менежерээр уламжлуулж шийдвэрлүүлэх гарсан шийдвэрийг хэрэгжүүлж тайлагнах
  13. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан үйлчилгээний үнэ тарифыг мөрдөж ажиллах
  14. Ашиглалт засвар үйлчилгээ хөрөнгө оруулалтын ажилд шаардагдах түүхий эд материал, тоног төхөөрөмжийг гадаад дотоодын зах зээлээс нийлүүлэх, худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх

 

Танд мэдээлэл таалагдсан бол бусадтай хуваалцаарай