Иргэд явган алхах, саадгүй зорчих орчин нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Баянзүрх дүүргийн Сансарын туннел орчмын явган болон дугуйн замыг өргөтгөн, шинэчиллээ.
Засвар, шинэчлэлийн хүрээнд явган болон дугуйн замд асфальт бетон хучилт, халтиргааны эсрэг будаг хийх, хашлага суурилуулах ажил гүйцэтгэв.