Home » Засвар ашиглалтын алба

Засвар ашиглалтын алба

БИД АВТО ЗАМ ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖЛЫГ ЧАНАРЫН ӨНДӨР ТҮВШИНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ.

1

Засвар, ашиглалтын алба нь нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламж (үүнд: авто замын хэсэгт орших гүүр, тавилан, гүүрэн гарц, усны хоолой, авто замын хөдөлгөөнд зориулсан газар доогуурх гарц, ховил, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламж) барих, засварлах, арчлалт хийх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн байнгын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөний дагуу засвар, арчлалтыг хийж гүйцэтгэх, тайлагнах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалт, хамгаалалтыг хийх, хэрэглэж буй цахилгаан, эрчим хүчний тооцооны хэмжих хэрэгсэлд хяналт тавих чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Тус алба нь 2016 онд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн өмнөх 149 авто машины зогсоолын иж бүрэн тохижилтын ажил, 2017 онд Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замын 812метр зам талбайн тохижилтын ажил, Хан-Уул дүүрэг, 11-р хороо Зайсангийн гудамж, ХААИС-ийн авто замын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
73af1e__agi1892_x974

2016 онд гүйцэтгэсэн П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн өмнөх 149 авто машины зогсоолын иж бүрэн тохижилтын ажил

2

3

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замын 812метр зам талбайн тохижилтын ажил

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГазар нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтыг хариуцан ажиллаж байна.

БИД ГЭРЭЛТҮҮЛГИЙН АЖЛЫГ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД, ӨНДӨР ЧАНАРТАЙГААР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ

16145700_1754217491563549_2142936711_o

16121717_1754216404896991_921500222_o

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube