Home » Зохион байгуулалтын бүтэц

Зохион байгуулалтын бүтэц

 

butets-1

Захиргаа, санхүүгийн хэлтэс нь тус газрын санхүүгийн үйл ажиллагааг мөрдөгдөж буй холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн явуулах, хүний нөөцтэй холбоотой харилцаа, ажил олгогч, ажилтны хооронд үүсэх харилцааг удирдан зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаа холбогдох хууль, дүрэм, журманд нийцүүлэх, Архивын үйл ажиллагааг хэвийн явуулах, газрын архивт хадгалах шаардлагатай мэдээ, тайланг нэгтгэн архивлах, Албан хэрэг хөтлөлтийг зохих журам, стандартын дагуу хийж гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. dsc_0105
Тус хэлтэс нь Нийслэлийн авто зам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалтын бодлого, чиглэлийн хүрээнд гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, авто зам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалтын ажлыг чанартай гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулах, арга замыг тодорхойлох, Нийслэлийн засаг дарга, ерөнхий менежер болон удирдах дээд байгууллагаас гарч буй захирамж, тушаал, тогтоол шийдвэр, хууль, дүрэм, журам, эрхийн актын талаар ажилтнуудад тогтмол мэдээлэх, сурталчлах, тайлан мэдээ хүргүүлэх, Газрын хэмжээнд хэлтэс, албадуудын эдийн засгийн тооцооллыг хийж төсөв гаргах, хуваарилах, хэрэгжүүлэх, зарцуулалтад хяналт тавих, Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай зохион байгуулан хэрэгжүүлэх болон бусад чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.dsc_0085
Засвар, ашиглалтын алба нь нийслэлийн хэмжээнд авто зам, замын байгууламж (үүнд: авто замын хэсэгт орших гүүр, тавилан, гүүрэн гарц, усны хоолой, авто замын хөдөлгөөнд зориулсан газар доогуурх гарц, ховил, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламж) барих, засварлах, арчлалт хийх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн байнгын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөний дагуу засвар, арчлалтыг хийж гүйцэтгэх, тайлагнах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалт, хамгаалалтыг хийх, хэрэглэж буй цахилгаан, эрчим хүчний тооцооны хэмжих хэрэгсэлд хяналт тавих чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. dsc_0038
Үйлдвэрлэлийн алба нь Нийтийн эзэмшлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг тасралтгүй явуулахад шаардагдах түүхий эд, материалаар хангах, үйлдвэрлэх, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, замын тоноглол засвар, арчлалтыг хийх чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.dsc_0007
Газрын үйл ажиллагааг тогтвортой явуулахад машин, механизм, тээврийн хэрэгслээр хангах, машин, механизм, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт, зохицуулалтыг үр ашигтай, оновчтой зохион байгуулах, хэрэгжүүлэх, тэдгээрт тавигдах шаардлага, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.dsc_0059
Автозамын замын байгууламжийн эвдрэл гэмтлийг цаг тухайд нь цаг алдалгүй засварлах үүрэг бүхий шуурхай ажлын хэсэг нь 3 ээлжийн 12 диспетчиртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийтийн эзэмшлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, гэрэлтүүлгийн засвар, арчлалтын ажлын талаарх мэдээллийн шуурхай удирдлагаар ханган ажиллах, зам засвар, арчлалт, гэрэлтүүлгийн байнгын бэлэн байдалд өдөр тутмын хяналт тавьж, гарч болох аваар ослын тохиолдолд хүн хүч, техникийн нөөцийн шуурхай зохицуулалт хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байна.20161221_103936
scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube