Home » Мэндчилгээ

Мэндчилгээ

                       Монгол Улсад Автозамын салбар үүсч хөгжөөд даруй 88 жилийг ардаа үджээ. Энэхүү нэгэн зууны баялаг түүхийг бүтээхэд тулгыг тулж, галыг манасан үе үеийн ахмад буурлууд болон тэдний үр хүүхэд, нийт Нийслэлчүүд та бүхэндээ “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын хамт олныхоо нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж байна.

                    Бид Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт хамгаалалт, замын тэмдэг тэмдэглэгээ, асфальтбетон, бетон бүтээц эдлэл, хайрга, дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалт, ашиглалтыг хариуцах ажлуудыг холбогдох хууль тогтоомж, норм стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх замаар нийтийн эзэмшлийн буюу Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх эрхэм үүргийг та бүхний өмнө хүлээн ажиллаж байгаа билээ.

                  Өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа Нийслэл хотын өнгө төрх, хөгжлийн хэмжигдэхүүн болсон авто зам, замын байгууламжийн ажиллагааг жигд хөгжүүлэхийн төлөө бидний үйл хэрэг бүхэн зориулагдаж байдаг юм. Та бүхэн Улаанбаатар хотдоо ая тухтай, саадгүй зорчоорой.

“УЛААНБААТАР ЗАМ ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ЫН

ДАРГА Ж.ЧИНЗОРИГ

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube