Эрхэм зорилго
Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг тэмдэглэгээ, асфальтбетон, бетон бүтээц эдлэл, хайрга, дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалт, ашиглалтыг хариуцах ажлуудыг холбогдох хууль тогтоомж, норм стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх замаар нийтийн эзэмшлийн буюу Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.
Алсын хараа: Ажлын чанар, аюулгүй ажиллагааг эрхэмлэн салбартаа тэргүүлэгч байгуулга болно.
Уриа:
Хотод өнгө- Хөгжилд хүч
Үнэт зүйл:
Бүтээлч сэтгэлгээ Багийн ажиллагаа Хариуцлагын тогтолцоо Хамтын ажиллагаа
Үндсэн чиг үүрэг
- Авто зам, замын байгууламжийг барих, засвар, арчлалт хамгаалалтыг хариуцах
- Замын тэмдэг, тэмдэглэгээ хийх, засвар арчлалт хамгаалалтыг хариуцах
- Асфальтбетон болон бетон бүтээц үйлдвэрлэх
- Хайрга, дайрганы үйлдвэрлэл эрхлэх
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалтыг хариуцах, хяналт тавих
- Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ боловсруулахад санал, зөвлөмж тусгаж ажиллах
- Гамшигийн бэлэн байдлын төлөвлөгөөг жил бүр шинэчлэн боловсруулан баталгаажуулу, гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед шаардлагатай багаж хэрэгсэл түүхий эд материал, машин техник, ажиллах хүчний бэлэн байдлыг хангаж ажиллах
- Төсвийн болон өөрийн хөрөнгөөс худалдан авсан түүхий эд материал, бараа бүтээгдэхүүн, бодис давс, эд хөрөнгө, машин механизм тоног төхөөрөмжийг хадгалж хамгаалах бүртгэлжүүлэх
- Машин мехнизм, техник тоног төхөөрөмжийн материаллаг баазыг өргөтгөх, хүчин чадлыг бүрэн ашиглах, тусгай зориулалтын шинэ техник технологийг нэвтрүүлж ажиллах
- Авто зам замын байгууламжийн чиглэлээр мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй хамтран ажиллах
- Авто зам замын байгууламжийн мэдээллийн нэгдсэн санг өргөжүүлж, тогтмол баяжуулах
- Өөрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл санаачлах, Ерөнхий менежерээр уламжлуулж шийдвэрлүүлэх гарсан шийдвэрийг хэрэгжүүлж тайлагнах
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан үйлчилгээний үнэ тарифыг мөрдөж ажиллах
- Ашиглалт засвар үйлчилгээ хөрөнгө оруулалтын ажилд шаардагдах түүхий эд материал, тоног төхөөрөмжийг гадаад дотоодын зах зээлээс нийлүүлэх, худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх
ХӨМРӨГ ҮҮСГЭГЧИЙН НЭРИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЖАГСААЛТ
№ | Дээд байгууллагын шийдвэр, огноо | Оны хязгаар | Нэрийн өөрчлөлт |
1 | 2 | 3 | 4 |
1 | СНЗ-ийн 1987 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 31 дүгээр тогтоол | 1987-1991 | Хот тохижуулах газрын харьяа ”Хот тохижилт трест” |
2 | Улаанбаатар хотын АДХГЗахиргааны 1991 оны 08.01 ний өдрийн 244 тоот тогтоол | 1991-1992 | Тусгай үйлчилгээний авто компинат |
3 | Улаанбаатар хотын АДХГЗахиргааны 1992 оны 04.03 ний өдрийн 111 тоот тогтоол | 1992-1997 | Улаанбаатар хотын захирагчийн харьяа ”Тохижилт компани” |
4 | Нийслэлийн Засаг даргын 1997 оны 06.14 ний өдрийн захирамж | 1997-1998 | Улаанбаатар хотын захирагчийн харъяа “Хот тохижилт компани” |
5 | Нийслэлийн Засаг даргын 1998 оны 07.21 ний өдрийн А/168 тоот захирамж | 1998-2005 | Улаанбаатар хотын захирагчийн харьяа “Улаанбаатар зам засвар компани” |
6 | Улаанбаатар зам засвар, арчлалт компаний дүрэм | 2005-2013 | Улаанбаатар хотын захирагчийн харьяа “Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ |
7 | НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн 100 дугаар тогтоол | 2013-2016 | “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ |
8 | НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоол, Нийслэлийн засаг даргын 2016 оны 09.19-ний өдрийн А/662 тоот захирамж | 2016 | “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ |