Home » Түүхэн замнал

Түүхэн замнал

Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-ын түүхэн замнал

 Монгол улсын зам тээврийн хөгжлийн асуудал тэртээ 1921 оны өмнөөс эхлэлтэй бөгөөд 1940 онд БНМАУ-ын зам тээврийн яам байгуулагдаж, улмаар 1954 онд зам барилга, ашиглалтын анги байгуулагдсанаар тус газрын түүхийн хуудас эхлэдэг.

Орон сууц нийтийн аж ахуйг арчлан хамгаалах, хот тохижуулах ажлыг сайжруулах  арга хэмжээний тухай Сайд нарын Зөвлөлийн 1987 оны 2-р сарын 06-ны 31 дугаар тогтоолд заахдаа  “Хот тохижуулах газрын харъяанд хот нийтийн аж ахуй, хорооллын зам талбайн ашиглалт, засвар тохижилт болон хот тохижуулах байгууллагуудын туслах үйлдвэрлэл эрхлэх үүрэг чиглэлтэйгээр ”Хот тохижилтын трест”-ийг замын авто машин механизмын авто гражтайгаар аж ахуйн тооцооны үндсэн дээр шинээр зохион байгуулах үндэс суурь тавигджээ.

Улаанбаатар хотын АДХГЗ-ны шийдвэрээр “Хот тохижилт”-ын трестийн даргаар Доржпүрэв томилогдон ажилласан бөгөөд Чингэлтэй дүүрэгт байрлах Энхтайваны гүүрний зүүн талд байрлаж байсан байна.

Энэ тогтоол шийдвэрийн дагуу Авто замын Ерөнхий газрын дарга /Жиглий/-д даалгаж, тусгай комисс томилон Улаанбаатар хотын комисст дараах авто зам гүүр, машин механизм ажиллах хүчийг 1987 оны 2-р сард тусгай актаар хүлээлгэн өгсөн байна. Үүнд:

Асфальтон зам        362км
Хайрган зам                                                  67 км
Гүүр 28

        Мөн “Зам барилга ашиглалт”-ын трестээс Улаанбаатар хотын зам талбайн засварыг олон жил хариуцан гүйцэтгэж ирсэн Шажин, Мияа нарын 2 бригад, ажил хариуцсан мастерууд, инженер техникийн 63 ажилтан албан хаагч, замын зориулалтын машин механизм 9, авто самосваль 5,  ачааны авто машин 2, нийт 21 тооны машин механизмтай, 1 сая 232,8 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийг балансаас балансад “Хот тохижилтын трест”-д  шилжүүлсэн байна. Тухайн үед контор нь Энхтайваны гүүрний баруун талд, авто граж нь Сүхбаатар дүүргийн 2 буудалд байрлаж байжээ.

       1987-1991 онд Авто зам, явган замын хавтан үйлдвэрлэх туслах үйлдвэр

       Нийслэл хотын зам засвар, хорооллын доторх замын засварыг хийх замын бригад,

       1991 оны эхээр авто зам, явган замын хавтан үйлдвэрлэх  туслах үйлдвэр компаний үйл ажиллагааны чиглэлээс хасагдсан ба Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1991оны 244 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын Захирагчийн харъяа “Тохижилт компани” нэртэйгээр 1998 он хүртэл хотын зам засварын ажлыг гүйцэтгэж байсан.   

1992-1994 онд Гаанжуурын Нямцэрэн, 1994-1998 онд Бадмаарагийн Отгонсүрэн нар  захирлын үүргийг гүйцэтгэсэн.             

Ардчилал шинэчлэлтийн жилүүдэд бүтцийн өөрчлөлтийг 1997 оны 6 дугаар сард Нийслэлийн засаг даргын захирамжаар тухайн үеийн нэрээр “Гэрэлтүүлэг чимэглэл”, “Нөөц”, “Цэцэрлэгжилт” компаниудыг нэгтгэн “Тохижилт” компани”-ийг байгуулан хотын гудамж замын гэрэлтүүлгийг засварлах, шинэчлэх, мод сөөгийг ургуулах арчлан тордох, зам засварын ажлыг хийж гүйцэтгэх, нохой устгах зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх болсон.

Тухайн үед “Ардчиллын алтан хараацай” гэх С.Төмөрбаатарыг захирлаар томилсон бөгөөд Баянзүрх дүүрэгт байрлах “Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний авто комбинат”-ын байранд түрээсээр байрлаж байжээ.

1998 он буюу нэг жилийн дараа дээрх компаниудыг салгаж хуучин бүтэц зохион байгуулалтанд нь оруулах Нийслэлийн засаг даргын 1998 оны 7 дугаар сарын 21-ний А/168 дугаар захирамж гарч Улаанбаатар хотын захирагчийн харъяа  ”Улаанбаатар зам засвар компани” нэртэй зохион байгуулагдан, авто замын болон хорооллын доторх зам засварын ажлыг дангаараа хариуцан гүйцэтгэхээр болсон байна. Захирлаар Бадмаарагийн Отгонсүрэнг томилж ажиллуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний байрандаа  ажил үйлчилгээгээ явуулж байсан.

Нийслэлийн засаг даргын 2000 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/65 тоот захирамжаар Дэнжийн мянгад байрлах Авто зам барилгын “Улаанбаатар“ компани,  “Дохио” үйлдвэрийн газрыг татан буулгаж, “Улаанбаатар зам засвар компани”-д нэгтгэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гэрлэн дохионы засвар үйлчилгээ, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэж ажил үүргийн чиглэлд өөрчлөлт орсон байна.

Татан буугдсан байгууллагуудын даргаар Б.Мандат, Лхагважав, Б.Отгонсүрэн нар үүрэг гүйцэтгэж байсан байна.

 Авто замын ерөнхий газрын харъяа ”Автозам барилгын Улаанбаатар компани” нь 1990-ээд оны дундаас эхлэн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсноос машин техник, тоног төхөөрөмж, эд хогшил нь эвдэрч ашиглах боломжгүй болсон, контор гражийн барилгын шугам нь хөлдсөн, өр авлагатай байсан бөгөөд хөрөнгүүдийг акталж, данс бүртгэлээ цэвэрлэж эхэлсэн ба барилгыг нь шийдвэрийн дагуу балансаас балансад шилжүүлсэн.

 Одоогийн байрлаж байгаа тухайн үед 1 давхар цагаан байшин болох  “Дохио” үйлдвэрийн конторт ажиллагсад, эд хогшил, цаасан суурьтай баримт, машин техникээ одоогийн 50 машины гражид нүүлгэн шилжүүлж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Тухайн үед 1, 7 миллард төгрөгийн үндсэн хөрөнгө, 50 сая гаруй төгрөгийн эргэлтийн хөрөнгө, 90-ээд ажиллагсад, 60 машин механизм, 50-иад тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй, жилдээ 500 гаруй сая төгрөгийн ажил үйлчилгээг явуулах хүчин чадалтай байгууллага байсан байна.

Түүнчлэн 2000 онд хотын захирагчийн харъяа “УЛААНБААТАР ЗАМ ЗАСВАР” компани нь Нийслэлийн засаг даргын 2000 оны 5 дугаар сарын 1-ны өдрийн А/65 тоот захирамжаар “Улаанбаатар зам засвар” компани , “Зам барилгын Улаанбаатар” компани, “Дохио” улсын үйлдвэрийн газрыг нэгтгэж шинэчлэн байгуулсан. 2005 оны 1 дүгээр сарын 5-нд “УЛААНБААТАР ЗАМ ЗАСВАР, АРЧЛАЛТ” ОНӨААТҮГ нэртэйгээр  үйл ажиллагаагаа явуулж байна.

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube