Home » Видео мэдээ » 2021 оны 05-р сарын 25-26 ний өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”

2021 оны 05-р сарын 25-26 ний өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”

7 сар 1, 2021 10:41 am by: Category: Видео мэдээ, Зургийн Цомог, Мэдээ мэдээлэл, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ 2021 оны 05-р сарын 25-26 ний өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-д сэтгэгдэл оруулах боломжгүй A+ / A-

2021 онд хийж гүйцэтгэх гэрээт ажлуудын хүрээнд: 2021 оны 05 дугаар сарын 25. 26-ны өдрүүдэд: Авто замын нүхэн эвдрэл засварлах ажлын хүрээнд 3 бригад Энхтайваны өргөн чөлөөнд 105.78м2, Цэцэг төвийн уулзвараас Максмаллын уулзвар хүртэлх 105.5м2 замын нүхэн эвдрэл хөрөөдөж, Баянзүрх дүүрэг Ботаникийн эцсээс Гачуурт чиглэлийн замд 55.24м2, Гачууртын замд 21.16м2, Хужирбулангийн замд 40.32м2, Сонгинохайрхан дүүрэг 22-н товчооны замд 120м2 нүхэн эвдрэл хөрөөдөж, Найрамдлын замд 235м2, Эмээлтийн замд 145м2 суурь ухаж, асфальтбетоноор нөхөөс хийв.
1 бригад Гоодойн зуслангийн замд 350м2 суурь тэгшилж бэлдэн, залгаа тулц гарган хөрөөдөх ажлыг гүйцэтгэв.
Авто замын арчлалтын ажлын хүрээнд 2 бригад Гүнтийн давааны замын 8600м2 зорчих хэсгийн сайжруулсан шороон замын засварын ажлыг хийлээ.
Ус зайлуулах хоолойн цэвэрлэгээний ажилд 1 бригад Баянзүрх дүүрэг Богд уулын зам, Сүхбаатар дүүрэг Бэлхийн зуслангийн замд дугуй хоолой-6, дөрвөлжин хоолой-1. Нийт 10м3 лаг шавар цэвэрлэв.
Мөн 1 бригад Энхтайваны өргөн чөлөө Гадаад хэргийн яамын хойд замд эгнээ тусгаарлах 15 урт метр шар хайс нөхөн суурилуулж, Төв шуудангийн уулзварт ТЦА-ны аюулгүйн түмбэ шинээр байршуулах ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн.

2021 оны 05-р сарын 25-26 ний өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” Reviewed by on . Rating: 0

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube