Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Эрх шилжүүлэх А/388 дугаар Захирамжийн дагуу Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газартай 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ныг хүртэл ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Тухайн 1462 у/м авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд дараах ажлууд хийгдсэн байна. Үүнд:
- 1463 у/м хэсэгт асфальтбетон хучилт байгуулсан, зорчих хэсгийн хучилтын ажил бүрэн дууссан.
- 832 м2 хэвтээ тэмдэглэгээний ажил хийгдэж дууссан.
- 26 ширхэг босоо тэмдэг суурилуулсан.
- Борооны усны 29ш үзлэгийн худаг цутгахаас 29ш-ийг цутгасан, 58ш шүүрүүлэх худаг байрлуулахаас 58 ш-г байрлуулсан. Бороо ус зайлуулах шугамын ажил бүрэн хийгдэж дуусаад байна.
- Гэрэлтүүлгийн кабель шугам татаж бетон суурь байрлуулах ажил 3395у/м-т хийгдэхээс 3395 у/м-т хийгдсэн.
- Холбооны шугамын сувагчлал 1312у/м хийгдэхээс 1312 у/м-т хийгдсэн
- 21 байршилд 783.13 м2 орц гарцны асфальтбетон хучилтын ажил хийгдээд байна.








