Home » Мэдээ мэдээлэл » ХӨСҮТ-ийн тохижилтын ажлыг хүлээлгэн өгөв

ХӨСҮТ-ийн тохижилтын ажлыг хүлээлгэн өгөв

November 22, 2018 2:27 pm by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

Улсын томоохон клиник эмнэлгүүдийн гаднах орчныг тохижуулах ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн гадна тохижилтын ажлыг өнөөдөр хүлээлгэн өгсөн байна. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Чинзориг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Нямхүү нар оролцлоо.

zam_7219

zam_7246

zam_7198

Нээлтийн ажиллагааны үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хэлсэн үгэндээ “Манай эмнэлэг нь 9 га газартай, 27 барилга бүхий том байгууламжтай бөгөөд сүүлийн 30 жил тохижилтын ажил огт хийгдээгүй байсан. Нийслэлээс том хөрөнгө оруулалт хийж тохижуулж өгсөн явдалд маш  их баярлалаа. Эмнэлгийн байгууллагын орчныг иж бүрэн тохижуулснаар тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа юм. Бид энэхүү бүтээн байгуулалтыг цаашид сайн авч явах болно” хэмээн илэрхийлсэн.

zam_7255

zam_7283

ХӨСҮТ-ийн тохижилтын ажлын хүрээнд тус эмнэлгийн 11728м2 талбайг асфальтаар хучиж, 4458м2 явган хүний зам, 194 авто машины зогсоол, бетон хучилттай нисдэг тэрэгний зогсоол, 125ширхэг гадна гэрэлтүүлэг, 104 ширхэг сандал, 41 ширхэг хогийн сав шинээр суурилуулсан байна

zam_7284

zam_7292

zam_7296

zam_7297

zam_7299

ХӨСҮТ-ийн тохижилтын ажлыг хүлээлгэн өгөв Reviewed by on . Улсын томоохон клиник эмнэлгүүдийн гаднах орчныг тохижуулах ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн гадна тохижилтын ажлыг өнөөдөр хүлээлгэн өгсөн байна. Нээлтийн ажиллагаанд Н Улсын томоохон клиник эмнэлгүүдийн гаднах орчныг тохижуулах ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн гадна тохижилтын ажлыг өнөөдөр хүлээлгэн өгсөн байна. Нээлтийн ажиллагаанд Н Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube