Home » Мэдээ мэдээлэл » Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд

Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд

November 12, 2018 11:40 am by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны Бямба гарагт 12 техник, 90 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ХӨСҮТ-д талбайн цэвэрлэгээ 3000м2, 15м3 залгаа, 15м3 хог шороо ачиж зайлуулах ажлууд тус тус хийгдсэн. Дугуйн замын ажлын хүрээнд 40у/м явган хүний хашлага, 20у/м явган хүний замын суурь бэлдэж хашлага суурилуулав. 49м2 талбайд суурь үеийн дүүргэлт хийсэн. 390м2 талбайд хайрга тарааж тэгшилсэн. 7у/м авто замын хашлаганы суурь бэлдэж 7у/м авто замын  хашлага, 12м2 хөрс хуулалт хийж, 12м2 талбайд явган хүний хавтан суулгасан.

zam_7093

zam_7102

zam_7111

zam_7126

Тус газрын Үйлдвэрлэлийн албанаас Баянзүрх дүүрэг, Офицерийн тойргоос урагш 102у/м эгнээ тусгаарлах хайс суурилуулж, Улиастайн зам 260у/м шон салгах ажил хийсэн.

45870524_897416077116016_4355117333727936512_n

45798000_1388995464564622_1609908881054498816_n

Гэрэлт хот аяны хүрээнд, Галданбошигтын гудамжинд гэрэлтүүлгийн 5ш толгой засварлан асааж ЧД0905 самбарын группын  кабель шугам гэмтэлтэй байсныг засварлан 1ш гал хамгаалагч цэнэглэсэн. Чингэлтэй өргөн чөлөөнд 6ш гэрэлтүүлгийн толгойн засвар үйлчилгээ хийж асаах ажлууд хийгдлээ.

2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ням гарагт 10 техник, 64 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үүрэг гүйцэтгэлээ. ХӨСҮТ-ийн тохижилтын ажлын хүрээнд 1500м2 талбайн цэвэрлэгээ хийж, хар шороон дүүргэлт 30м3, хог шороо ачиж зайлуулах ажил 10м3, явган зам 50м2 талбайд хийсэн. 66у/м явган замын хашлага, 66у/м хашлаганд манаас, 142у/м явган замын хашлаганы суурь бэлдсэн байна. Хашлага суурилуулсан 99м2 талбайд суурь үеийн нарийн тэгшилгээ хийв. 9м2 талбайд чулуун хавтан хуулалт, 4м2 явган замын хавтан суурилуулах ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна.

Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд Reviewed by on . “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 11 “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 11 Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube