Home » Мэдээ мэдээлэл » Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд

Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд

October 29, 2018 9:50 am by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 10 дугаар сарын 27-ны Бямба гарагт 15 техник, 71 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Бага тойруу дахь дугуйн замын ажлын хүрээнд 45у/м явган замын хашлага, 8у/м талбайд авто замын хашлаганы суурь бэлтгэсэн. ХӨСҮТ-ийн тохижилтын ажлын хүрээнд 273тн асфальтбетон хольцоор 2200м2 талбайд хучилт хийж, 460м2 талбайд цэвэрлэгээ, 12м3 талбайн хог шороо ачиж зайлуулах ажил хийж гүйцэтгэсэн. Гэрэлтүүлгийн инженер техникийн ажилтнууд 11ш гэрэлтүүлгийн шон суулгаж, кабелын холболт болон гагнуурын ажил хийж гүйцэтгэсэн.

44931898_890891201101837_5478209087873220608_n

Мөн гурван байршилд буюу Зогсоолын тэмдэглэгээ 30м2, хөгжлийн бэрхшээлтэй хүний зогсоол 3м2, нисдэг тэрэгний зогсоолд шар тэмдэглэгээ 64у/м талбайд хийсэн байна. Тэмдгийн үйлдвэрт 5/19аб “Явган хүний гарц” тэмдэг 16ширхэгийг хийж гүйцэтгэсэн.

44897372_2317898818281471_1428049816734138368_n

44932377_2317899214948098_6473317353537929216_n

2018 оны 10 дугаар сарын 28-ны Ням гарагт 9 техник, 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр ХӨСҮТ-ийн тохижилтын ажлын хүрээнд асфальтбетоны хог хаягдал цэвэрлэн, явган замын суурь бэлтгэж, явган замын хашлага 10 у/м суурилуулсан. Бага тойруу дахь дугуйн замын ажилд 75/ум явган хашлага суурилуулсан. “Натур” төвд 19у/м явган замын хашлага суурилуулж, 29м2 шороон дүүргэлт тус тус хийж гүйцэтгэсэн байна.

Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд Reviewed by on . “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 10 “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 10 Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube