Home » Мэдээ мэдээлэл » “Эгэл бор замчид минь”

“Эгэл бор замчид минь”

October 26, 2018 12:21 pm by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

Хаврын урь орохтой зэрэгцэн эхэлсэн авто замын ажил анхны цастай уралдан дуусахад сая тэдний минь нуруу тэнийнэ. Тэд гэдэг нь зуны аагим халуунд гараа цэврүүттэл газар нүдэж, асфальтыг амьдралынхаа хамгийн сайхан үнэр гэж хэлэхэд бэлэн хээгүй хэдэн бор замчид минь. Наранд гандсан хувцсаа нямбай гэгч нь өмсөөд ажлын талбай руугаа яарах тэд гэртээ гэгээтэйд харьсан нь ховор. Шөнөжин нүд хамхилгүй ажилласан ч үүр хаяарах мөчид хийсэн замаа харж сэтгэл нь сэргэж, бахархал нь бадардаг тийм л хүмүүс. Амьсгаа авахын аргагүй аатай халуунд ч, арга тасармаар салхи шуурганд ч ажиллаж л байдаг тэднийг хайрлахгүй байхын аргагүй. Амсхийх цаг гарвал амны цангаа тайлах жаахан ундаагаа дундаа тавиад, нэгнийгээ цаашлуулж хүд хүд хөхрөлдөөд, нэг их хүч орсон шиг ажлаа улам гялалзуулна.

nyam4843

zam_4989

Нар салхинд гундаж борлосон царайны цаана цогтой гялалзах нүд нь хийгээд өгье, бүтээгээд өгье гэсэн шиг хичнээн сайхан гээч. Хайрга дайрга, шороо чулуу, асфальтбетон гээд л аль хатуу хөтүү, хүнд хэцүү бүхэнтэй өдөржин ноцолдохдоо халгаж, шантарсан нь үгүй. Тэглээ гээд кино хальс, номын хуудасны алинд нь ч  мөнхрөөгүй эгэлийн эгэл тэднийг минь эвийлж хөөрхийлдэг нь хэд билээ. Гар нь эвэршиж, гаапуу нь хуучирсан ч сэтгэлдээ нартай, зүрхэндээ жаргалтай тэднийг ядраад ороход хайртай хань, хөөрхөн үрс нь халуун хоол, бүлээн цайгаа дээжлэн хүлээж суудаг юм.

zam_8796

zam_8808

Хотод өнгө, хөгжилд хүч нэмж, үе үеийн замчдын яруу алдрыг цуурайтуулж яваа “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын нийт замчин, жолооч, гагнуурчин, тэмдэг, тэмдэглэгээчин, төлбөртэй зогсоол, нүхэн болон гүүрэн гарцын ажилтнууд, инженер техникийн болон оффисийн ажилтнууддаа Монгол улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе. Алтан шар зам үргэлж өөдөө дээшээ байх болтугай.

zam_8875

zam_7582

“Эгэл бор замчид минь” Reviewed by on . Хаврын урь орохтой зэрэгцэн эхэлсэн авто замын ажил анхны цастай уралдан дуусахад сая тэдний минь нуруу тэнийнэ. Тэд гэдэг нь зуны аагим халуунд гараа цэврүүттэ Хаврын урь орохтой зэрэгцэн эхэлсэн авто замын ажил анхны цастай уралдан дуусахад сая тэдний минь нуруу тэнийнэ. Тэд гэдэг нь зуны аагим халуунд гараа цэврүүттэ Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube