Home » Мэдээ мэдээлэл » Мэндчилгээ

Мэндчилгээ

October 26, 2018 10:07 am by: Category: Мэдээ мэдээлэл, Мэндчилгээ, Онцлох мэдээ Leave a comment A+ / A-

zam_0307

Монгол Улсад Автозамын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын мэндийг автозамын салбарт залуу халуун насаа зориулан ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд болон алтан шар замаа дагасан бүтээлч үйл хэрэгт бие, сэтгэлээ зориулан ажиллаж байгаа “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын нийт ажилтнууддаа хүргэе. Хөгжлийн түүчээ болсон авто замын салбарт та бүхний оруулсан хувь нэмэр асар их болохыг онцлон дурьдахад таатай байна.

Бид 2018 онд Нарны замыг Гандийн замтай холбосон 0.41км түр замын ажлаар авто замын анхны ажлаа эхлүүлж, Сэлбэ гол дээгүүрх 30у/м түр гүүрийн ажил, Гадна тойруугийн 4-р хэсэг болох Дарь Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн шинэ 3км авто зам, Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын нийт 3.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил, ХӨСҮТ-ийн тохижилтын ажил зэрэг томоохон ажлуудыг амжилттай хийж гүйцэтгээд байна.

Хотод өнгө, хөгжилд хүч нэмж, үе үеийн замчдын яруу алдрыг цуурайтуулж яваа “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын нийт замчин, жолооч, гагнуурчин, тэмдэг, тэмдэглэгээчин, төлбөртэй зогсоол, нүхэн болон гүүрэн гарцын ажилтнууд, инженер техникийн болон оффисийн ажилтнууддаа Монгол улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе.

Алтан шар зам үргэлж өөдөө дээшээ байх болтугай.

“УЛААНБААТАР ЗАМ ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ЫН

ДАРГА Ж.ЧИНЗОРИГ

Мэндчилгээ Reviewed by on . Монгол Улсад Автозамын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын мэндийг автозамын салбарт залуу халуун насаа зориулан ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд болон ал Монгол Улсад Автозамын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярын мэндийг автозамын салбарт залуу халуун насаа зориулан ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд болон ал Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube