Home » Мэдээ мэдээлэл » Ажлын мэдээ

Ажлын мэдээ

October 12, 2018 11:16 am by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13 машин механизм, 55 хүний бүрэлдэхүүнтэйгээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Бээжингийн гудамж, дугуйн замын ажлын хүрээнд 180ш сандал, хогийн савны хавтандаа үлдсэн тэлэгчтэй боолтыг тасдаж трасст байсныг саадгүй болгож, 9м2 трасст байсан явганы хавтанг хуулж, 5м2 талбайд хөрс хуулалт хийж гүйцэтгэсэн.

43650752_1135935726565343_2928717720738332672_n

ХӨСҮТөвийн тохижилтийн ажлын хүрээнд явган замын хашлага 30у/м, авто замын хашлага 30у/м, явган замын суурь 15м2 талбайд бэлтгэж, талбайд цэвэрлэгээ хийж 6м3 хог шороог ачиж тээвэрлэсэн байна. Хотын төвийн нөхөөсний ажлын хүрээнд Дүнжингарав, 133-р сургууль, 10-р хорооллын туслах зам, “Ачтан” эмнэлгийн урд замд 131м2 талбайд хөрөөний ажил хийж гүйцэтгэсэн. СХД, 23-р хороонд 400у/м сайжруулсан шороон замыг түрж тэгшлэх ажлыг гүйцэтгэсэн. Сургууль орчмын бүсийн тохижилтын ажлын хүрээнд Ерөнхий боловсролын 84-р сургуулийн замд 12м2 талбайд  цементээр бэхжүүлсэн суурь бэлтгэж, 12м2 талбайд чулуун хавтан суурилуулсан. Ерөнхий боловсролын 113-р сургуулийн замд нийт 43.8м2 талбайд явганы хавтан суурилуулж, 9 шат шинээр хийсэн байна. “Натур” төвийн урд замын засварын ажлын хүрээнд 25м2 талбайд хуучин хавтан хуулах ажил хийсэн.

43681846_1135935716565344_699609207120330752_n

Тус газрын Үйлдвэрлэлийн алба БЗД, Жишиг гудамжны ажлын хүрээнд “MIU” дээд сургуулийн замд 5/25 “Сургууль орчмын бүс” тэмдэг 1ш, 5/26 “Сургууль орчмын бүсийн төгсгөл” 1ш, Амгалангаас Улиастай хооронд 5/19аб “Явган хүний гарц” тэмдэг 10ширхэгийг шинээр суурилуулах ажил хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын Боловсролын Их сургуулийн уулзвараас Бөхийн өргөөний уулзвар хооронд 210м2 замд үргэлжилсэн шугамын тэмдэглэгээний ажил хийв. ЧД, Тэмдгийн үйлдвэрт 4-н тэмдэгчинтэй 5/19аб “Явган хүний гарц” тэмдэг 13ш, 1,25*2,50 харьцаатай самбарын бэлдэц 2ширхэгийг бэлтгэн хийж гүйцэтгэсэн байна.

43677162_2006614946028152_1222981694038999040_n

Ажлын мэдээ Reviewed by on . “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 10 “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 10 Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube