Home » Мэдээ мэдээлэл » Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд

Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд

October 1, 2018 1:33 pm by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны Бямба гарагт 8 техник, 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ХӨСҮТ-ийн тохижилтын ажлын хүрээнд явган замын хашлага 70у/м, явган замын хавтан 60у/м, 1-р хэсгийн зогсоолд 25м2 талбайд ухмалын ажил хийж, 138м3 шороо ачиж тээвэрлэсэн.

42839089_2267739126630774_6884592546945695744_n

БЗД, 84-р сургуулийн замд хэмжилт, трасс шилжүүлэлт хийсэн. Бээжингийн гудамж, дугуйн замд 5у/м авто замын хашлаганы суурь, 25у/м явган замын хашлагны суурь тус тус бэлтгэж талбайн хог шороог цэвэрлэсэн. Тэмдгийн үйлдвэрт 40ш “Явганы хүний гарц” тэмдэгний хуулганы бэлдэц бэлтгэж ажилласан. Чингэлтэйн өргөн чөлөө Галданбошигт, Их тойруу, Жуулчин, Төмөрчний гудамжинд гал хөөн гэмтэл засварлаж, асахгүй байсан 21ш гэрэлтүүлгийг засварлаж асаасан. Шинээр 7ш гэрэлтүүлгийн толгой сольсон.

42917040_1128498860642363_6630571095680352256_n

2018 оны 09 дүгээр сарын 30-ны Ням гарагт 16 техник, 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улиастайн гүүр БЗТовчооны авто замын хөвөөний хайрган дүүргэлт хийж, нягтруулалтын ажлыг бүрэн дуусгасан байна.

42978732_1846909708678537_544255442545541120_n

ХӨСҮТ-ийн тохижилтын ажил, явган хүний замын хавтан 90м2, явган хүний замын хашлага 30у/м, талбайн тэгшилгээ 330м2, буталсан чулуу суурийн дүүргэлт 100м3, хог шороо 36м3, талбайн цэвэрлэгээ 150м2 тус тус ажлууд хийгдлээ. Энхтайваны өргөн чөлөөнд 113м2 нөхөөсний ажил хийж гүйцэтгэсэн. Бага тойруу, дугуйн замын ажлын хүрээнд 22у/м газарт явган хүний хашлага суурилуулсан. Дүүргэлт 41у/м газарт 0-40 хайргаар хийж тэгшилсэн. Талбайн хог шороо 2 рейс ачиж зайлуулсан. Нягтруулалт 182у/м газарт хийгдсэн. 180у/м газарт 32тн асфальтаар хучилт хийгдлээ. Галдан бошигт Чингэлтэйн өргөн чөлөө зуслангийн зам, шадивлангийн авто замд гэрэлтүүлгийн гал хөөж гэмтэл засварлаж урсгал засварын ажил хийлээ.

42819691_1000873726759156_931415210630053888_n

Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд Reviewed by on . “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 09 “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 09 Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube