Home » Мэдээ мэдээлэл » Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна

Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна

September 19, 2018 8:47 am by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг өнгөрсөн сарын 31-ний өдөр гаргасан. Энэ ажлын хүрээнд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.5 км автозамыг засах ажлыг эхлүүлээд байна.

41939052_2222289284671694_4206249180223504384_n_20180919120446

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Замын цагдаагийн газрын нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат бусад албаныхан тус замын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсэх болсон бөгөөд тус  автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөж байна. Ингэснээр зорчих урсгал нэмэгдэж, автомашины түгжрэл буурах аж.

Мөн засварын ажлын хүрээнд Баянзүрхийн товчоог буулгаж, зам засварын ажил дуустал замын хураамж авахгүйгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна. Уг замын зорчих хэсгийн өргөн 7-14 метр, 2-4 эгнээтэй 3.5 километр урттай хийгдэж байна.

Харин Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх юм байна.

Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна Reviewed by on . Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг өнгөрсөн сарын 31-ний өдөр гаргасан. Э Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг өнгөрсөн сарын 31-ний өдөр гаргасан. Э Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube