Home » Мэдээ мэдээлэл » Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд

Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд

September 17, 2018 10:22 am by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 09 дүгээр сарын 15-ны Бямба гарагт ХӨСҮТ-ийн тохижилтын ажилд 27у/м авто замын хашлага, 145у/м явган хүний замын хашлага, 220м2 явган хүний замын талбайг тэгшлэх, 57у/м явган хүний замын хашлаганы суурь ухах, 40м2 явган хүний замын хавтан суулгах, 38у/м гэрэлтүүлгийн кабель сүвлэх, 2 байршилд авто замын эргэлт гаргах, 50м2 явган замын суурь нягтруулах, 800м2 буталсан чулуун суурь нягтруулах, 12м3 хог шороо ачиж зайлуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

41795528_2245100905561263_5767102117349163008_n

Баянзүрхийн товчоо орчмын 2.2км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 300м2 шороон дүүргэлт хийж, 7128кг хольц хийж суурь бэхжүүлэн, 200м3 хог шороо ачиж зайлуулсан байна. Тэмдэглэгээний ажлын хүрээнд “Цэцэг” төвийн уулзвараас Баруун 4 зам хүртэл хойд  эгнээнд тасархай шугам 30.15м2, үргэлжилсэн шугам 22.65м2, урд эгнээнд тасархай шугам 39.9м2, үргэлжилсэн шугам 21.75см2 нийт 114.45м2 тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэсэн. Баянзүрх дүүрэг Зүүн 4 замын уулзварын зүүн талд өндрийн мэдээлэх тэмдгийн бетон суурийн  2м*1ш нүх ухсан.

2018 оны 09 дүгээр сарын 16-ны Ням гарагт 14 техник, 97 хүний бүрэлдэхүүнтэйгээр Саппорогаас Гэмтэл өгсөх авто замд Дашваанжил газны зүүн талд явган хүний замын ажил хийгдсэн. Хавтан 20м2 суурилуулж, суурийн тэгшилгээ 70м2 хийж  гүйцэтгэсэн байна. Баянзүрхийн товчоо орчмын 2.2км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 150м3 0-40-н хайргаар шороон дүүргэлт хийж 3240кг цементээр хольц хийж суурь бэхжүүлсэн.

41836331_1353164771481025_9042176184204394496_n

42058637_1353165128147656_3296929901294125056_n

ХӨСҮТ-ийн тохижилтын ажил авто замын хашлага 80у/м, явган хүний замын хавтан 90м2, явган хүний замын суурь 170м2, хог шороо ачих 15м3, талбайн цэвэрлэгээ 920м2, Мод бут шилжүүлэх 2ш зэрэг ажлууд хийгдлээ. Зурагтаас Дэнжийн 1000 чиглэлийн авто замд 48м3 0-40-н хайргаар суурь бэлдэж тэгшилж нягтруусан. Нийт авто замын урт 340м2 талбайг экскаватороор ухаж муу хөрс зайлуулж  48м3 талбайд 25тн асфальтаар хучилтын ажил хийгдэж байна. Замын өргөтгөл, автобусны буудал сунгах ажлын хүрээнд ЧӨЧ Төв номын сангийн автобусны буудлын хойно явган замын хавтан 24м2 суулгаж, нийт 117м2 талбайд асфальтбетон хучилт хийгдсэн. Сөүлийн гудамж 1-р сургуулийн урд талд нийт 36м2 талбайд ажиллалаа.

41903823_1974764595879854_1865120253009199104_n

Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд Reviewed by on . “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 09 “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 09 Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube