Home » Мэдээ мэдээлэл » Авто зам, замын байгууламжтай холбоотой ажлууд явагдаж байна

Авто зам, замын байгууламжтай холбоотой ажлууд явагдаж байна

September 12, 2018 10:25 am by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 11 техник, 54 хүний бүрэлдэхүүнтэйгээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. ХӨСҮТ-ийн тохижилтын ажлын хүрээнд явган замын хашлага 85ш буюу 53у/м суулгасан. Явган замын суурийн талбайн ажил 78м2 газарт хийгдсэн. Засгийн газрын ордоны баруун талд 1ш худаг цөмөрсөн байсныг хучилтын хавтан шинээр сольж засварласан. Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн тохижилтын ажлын хүрээнд 25м2 газарт зорчих хэсгийн чулуун хавтан зам суурилуулсан.

41616255_1968858236470490_551452016732274688_n

41539063_1116466491845600_6565353305780781056_n

25м2 чулуун замд цемент хайрганы хольцоор чигжээс хийсэн. Сүхбаатар дүүрэг Нэгдүгээр сургуулийн замд замын өргөтгөл, автобусны буудал сунгах ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөө Төв номын сангийн автобусны буудлын хойно 13у/м авто замын хашлага хуулсан. Сөүлийн гудамж Нэгдүгээр сургуулийн урд талд нийт 70м2 талбайд суурийн ухмал хийж, суурийн дүүргэлт хийв. (16м3). 55.5м2 талбайд хөрөө тавив. Мөн 81у/м замын хашлага хуулж,  30м3 тохиромжгүй материал ачсан байна. Тус газрын тэмдгийн үйлдвэр 2/1 тэмдэг 2ш, 4/2а тэмдэг 10ш шинээр үйлдвэрлэсэн. Хуучин тэмдэг сэргээлтээр 1/29 тэмдэг 2ш, 2/1 тэмдэг 1ш, 4/2а тэмдэг 2ш, трубан хөл 6ш  хийсэн. Хангарьд ордоны гарц дээр 3у/м хурд сааруулагч суурилуулсан. Спортын төв ордоны зогсоол дотор 5/17 тэмдэг-1ш, БЗД Намьяанжүгийн гудамж, МУБИС-ийн урд замд 2ш 5/19а,б тэмдэг, БЗД Товчооны замын хоорондох уулзварт 8ш эгнээ тусгаарлах хайс, 2/1-1ш, 4/1а-2ш, 1/29-3ш байрлуулж зам хаасан. Нэгдүгээр сургуулийн зүүн талд 5/7-1ш, 5/8-1ш, 2/1-1ш, БЗД Намьяанжүгийн гудамж ХӨСҮТ-ийн уулзвараас зүүн талын зам хооронд 46ш хайс ханарч унасан байсныг хэвийн байдалд оруулсан. ХӨСҮТ-ийн тохижилтын ажлын хүрээнд гэрэлтүүлгийн кабелийн трассын 36м нүх ухаж, Сансрын нүхэн гарцны урд кабелийн муфьт хийхдээ хуулж авсан явган хүний замыг буцаан суурилуулсан.

41466043_2134873613497933_7568768270124187648_n

41503636_2134875573497737_2468329554825969664_n

Авто зам, замын байгууламжтай холбоотой ажлууд явагдаж байна Reviewed by on . 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 11 техник, 54 хүний бүрэлдэхүүнтэйгээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 11 техник, 54 хүний бүрэлдэхүүнтэйгээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube