Home » Мэдээ мэдээлэл » Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд

Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд

August 13, 2018 10:30 am by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 08 дугаар сарын 11-ны Бямба гарагт БЗД, Улиастайн гүүрний авто замд 8у/м талбайд гүүрний хэв гажилтыг гагнаж засварлах ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10:00-19:00 цагийн хооронд хийж гүйцэтгэсэн. ЧД, Цэцэг төвийн уулзварт “ӨЭЭ” ХХК  цэвэр усны шугам сольж байгаад кабель тасалсан байсныг засварласан.

39026791_2107744856210809_7573606095516598272_n

0103-р гэрэлтүүлгийн самбарт 2ш муфьт хийж, 2ш соронзон пускатель сольж, 6ш гал хамгаалагч сольж гэрэлтүүлгийг асаасан. ХӨСҮТ-ийн тохижилтын ажлын хүрээнд 10 техник, 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр суурь 500м2, өнгө асфальт 2400м2 талбайд асфальтбетоноор хучилтын ажил хийсэн.

38869566_2179176175487070_6910057927734722560_n

38931990_2178891238848897_5228562790943293440_n

Налайх дүүргийн Хонхор чиглэлийн авто замд 75м3 талбайд  хөвөөний  байгууламж, 300м3 талбайд далангийн дүүргэлт  нягтруулалтын ажил хийж гүйцэтгэв.

38996210_1925154747507506_4709886026129080320_n

38896368_1925154884174159_7707851337077096448_n

Мөн Зурагт, “Сэтгэмж” бүрэн дунд сургуулийн замд 1ш хурд сааруулагч, Бэлх, 71-р сургуулийн замд 1ш хурд сааруулагч хийсэн байна. Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн уулзвараас Офицерын тойрог хооронд 16ш “Саадыг тойрох” тэмдэг шинээр суурилуулж ажилласан.

39080827_528566894229960_2100129443128279040_n

Тэмдгийн үйлдвэрт 2/1  “Орох хориотой” тэмдэг-3ш, 2/19 “Буцаж эргэх хориотой” тэмдэг-3ш, 4/2а “Саадыг баруун гар талаар тойрч гарна” тэмдэг-3ш нийт 9ш хуучин тэмдэг сэргээн засварлаж, 5/19аб ” Явган хүний гарц” тэмдэг-2ш, 1/8аб ” Огцом эргэлт”  тэмдэг-2ш, 1/10 ” Эгц уруу” тэмдэг-1ш, 1/11 ” Огцом өгсүүр” тэмдэг-1ш нийт 6ш тэмдэг шинээр хийж гүйцэтгэсэн. ЭТӨЧ, Бөхийн өргөөнөөс Монгол улсын Боловсролын Их Сургуулийн автобусны буудал хооронд /хойд талдаа/ үргэлжилсэн шугам 65,4м2, тасархай шугам 12м2, нийт 77,4м2 талбайд тэмдэглэгээ хийж, Бөхийн Өргөөнөөс Монгол улсын Боловсролын Их Сургуулийн уулзвар хооронд /хойд талдаа/ 95м2, Монгол улсын Боловсролын Их Сургуулийн уулзвараас автобус буудал хооронд 25м2 нийт 123м2 талбайд хуучин тэмдэглэгээ арилгах ажил хийж гүйцэтгэсэн. /20:00-06:30/ цаг хооронд 10 тэмдэгчин, 2-техниктэй ажилласан.

2018 оны 08 дугаар сарын 13-ны Ням гарагт 1 техник, 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол улсын Боловсролын Их Сургуулиас Бөхийн өргөөний замын урд талдаа үргэлжилсэн шугам-43.5м2, тасархай шугам-21м2, голын үргэлжилсэн шугам-32.85м2, тасархай шугам-3м2 арилгаж цэвэрлэгээ хийсэн. Нийт 100.35м2 тэмдэглэгээ арилгасан.

zam_4857

zam_4859

Амралтын өдрүүдэд хийж гүйцэтгэсэн ажлууд Reviewed by on . “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 08 “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдсэн зам, замын байгууламжтай холбоотой ажлуудыг хүргэж байна. 2018 оны 08 Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube