Home » Мэдээ мэдээлэл » Ажилтнуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна

Ажилтнуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна

August 9, 2018 9:54 am by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

Улирлын байдлаас хамаарч богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллаж байгаагаас шалтгаалан хүний бие махбодь, сэтгэцэд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх зорилгоор тус газар нь дэргэдээ эрүүл ахуйч эмч ажиллуулж байна. Авто бааз, Асфальтын үйлдвэр, хариуцан ажилладаг бүх төлбөртэй зогсоол, нүхэн гарц болон зам барилгын ажил явагдаж байгаа ХӨСҮТ, Сэлбэ, Шаргаморьтод ажиллаж байгаа ажилтнуудад газар дээр нь үзлэг хийж, зөвлөгөө өгөн шаардлагатай тохиолдолд анхан шатны тусламж үзүүлж байна. Ажилтнуудад нийтлэг даралт ихсэх, суулгах зэрэг өвчлөл илэрч байгаа нь цаг агаар болон хөрсний бохирдолтой холбоотой юм. Цаашид ажилтнуудын эрүүл мэндэд анхаарч, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, нийтлэг тохиолдож буй өвчлөлийг судлан, тухайлсан арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.

38750946_1784291388356059_2905656495137882112_n

38696871_1784289978356200_829485212810346496_n

38693350_1784292168355981_6992099946346315776_n

Ажилтнуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна Reviewed by on . Улирлын байдлаас хамаарч богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллаж байгаагаас шалтгаалан хүний бие махбодь, сэтгэцэд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа т Улирлын байдлаас хамаарч богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллаж байгаагаас шалтгаалан хүний бие махбодь, сэтгэцэд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа т Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube