Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан эхлүүлсэн “Хүүхдийн төлөө хамтдаа” давалгаанд УБЗЗАГ-ынхан нэгдэж байна.
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өөрсдийн нөөц бололцоог ашиглан таг үйлдвэрлэж, хариуцан ажилладаг Чингэлтэй дүүргийн 11 гудамжны 399 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагтай болгож ажилласан. Үүнд Сүхбаатарын гудамж-7, Жуулчны гудамж-21, Их тойруугийн гудамж-51, Баруун сэлбийн гудамж-12, Энэбишийн өргөн чөлөө-40, Чингэлтэйн өргөн чөлөө-150, Бага тойруугийн гудамж-1, Лааганы гудамж-5, Хуульчдын гудамж-8, Галданбошигтын гудамж-60, Дамбын пост-44 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагжуулсан байна.