Home » Онцлох мэдээ » Гадна тойруугийн замыг хүлээлгэн өглөө

Гадна тойруугийн замыг хүлээлгэн өглөө

June 20, 2018 8:54 am by: Category: Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ, Холбоо барих Leave a comment A+ / A-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, зам, замын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэн Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан.

zam_2085

zam_2097

Уг ажлын хүрээнд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Гадна тойруугийн 4-р хэсэг болох “Дарь эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км авто замыг шинээр барих ажлыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гэрээт хугацаанаасаа өмнө, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Чинзориг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Уг замын урт нь 3 км, замын зорчих хэсгийн өргөн 7м, явган хүний замтай, 2 эгнээ зам юм.

zam_2110

zam_2125

Энэхүү авто зам байнгын ашиглалтад орсноор цаашдаа Гадна тойруугийн 3-р хэсгийн шинээр баригдаж буй Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртлэх 57 у/м гүүр, 1,4 км авто замтай холбогдоно.

zam_2147

zam_2171

zam_2103

Гадна тойруугийн замыг хүлээлгэн өглөө Reviewed by on . Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий тө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий тө Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube