Home » Мэдээ мэдээлэл » Сэлбэ гол дээрх 30у/м ган гүүрний баруун талд явган хүний 100 ширхэг хашлага суурилуулав

Сэлбэ гол дээрх 30у/м ган гүүрний баруун талд явган хүний 100 ширхэг хашлага суурилуулав

June 14, 2018 10:20 am by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ зам, замын байгууламжтай холбоотой дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд Сэлбэ гол дээрх 30у/м ган гүүрний баруун талд явган хүний 100 ширхэг хашлага суурилуулж, гүүрний 20ш татлага хийхэд бэлдсэн.

35300564_2064347810303241_7064203079922483200_n

35223038_2064347730303249_1065338694715572224_n

ХӨСҮТ-ийн тохижилтын ажлын хүрээнд 540у/м газар авто замын хашлага хуулж, 90м3 шороог Цагаан давааны хогийн цэгрүү ачиж тээвэрлэж, 30у/м газрын ул хөрс тэгшлэх ажил тус тус хийгдсэн. Гадна тойруугийн 4-р хэсгийн Дарь-Эхээс Ганц худаг-Цагаан даваа чиглэлийн 2,89км авто замын ажилд 1 техникч, 3 замчинтай 500у/м зам шүүрдэж, замын хөвөөний цэвэрлэгээ хийсэн. Саруул, Баянмонгол хорооллын нүхэн гарцуудад нийт 8 ширхэг гэрэлтүүлэг хийж гүйцэтгэсэн.

35147388_1240660049404016_6143678012274507776_n

Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцанд угсармал бетон эдлэлийн заадас засварласан.  Мөн тус газрын Шуурхай бригад Нарантуул захын хойно 5м2 талбайд явган хүний замын нөхөөс, ХТП-709-с 40-р байр Монцемент ХХК-ийн үүдэнд 4.6м2 явган замын бетонон нөхөөс, Сүхбаатар дүүрэг УДДТ-36, 26-р байрны хүүхдийн талбайд 14м2 бетонон нөхөөс, ХТП-795-с13-р байр, 6-р байрны баруун хойд талд 7.4м2 явган замын нөхөөсний ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Сэлбэ гол дээрх 30у/м ган гүүрний баруун талд явган хүний 100 ширхэг хашлага суурилуулав Reviewed by on . 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ зам, замын байгууламжтай холбоотой дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ зам, замын байгууламжтай холбоотой дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube