Home » Мэдээ мэдээлэл » Туршилтын ажлын тайлангууд хэвлэгдлээ

Туршилтын ажлын тайлангууд хэвлэгдлээ

May 21, 2018 4:27 pm by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

Өмнөх жилүүдэд авто замын ан цав, заадсыг засварлах ажилд битум хэрэглэдэг байсан. Энэ нь маш олон сул талтай байсан бөгөөд тухайлбал битумын дэгдэмхий элментүүд засварын ажил гүйцэтгэсний дараа агаарт их хэмжээгээр дэгдэж ууршин агаарын бохирдол үүсгэдэг байсан. Мөн ан цавд битум цутгасны дараа эрдэс нунтгийн хольцтой элсэн хучилт хийх шаардлагатай байдаг бөгөөд хотын авто замын хөдөлгөөний ачаалал их байдаг тул битум нэвчиж бэхжиж амжаагүй байхад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх шаардлага гардаг. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсний дараа дугуйны эргэлтийн цохилтын нөлөөллөөр гудамж замаар элс тарж орчныг бохирдуулдаг байсан.

Тус газар нь 2017 оноос эхлэн мастикаар авто замын ан цав, заадсыг засварлаж байгаа юм. Мастик нь газрын тосны битум, резин, бусад химийн нэмэлт элементүүдийн нэгдэл бөгөөд халуун, хүйтэнд буюу температурын нөлөөлөлд сайн ажилладаг суналт, агшилт сайтай төдийгүй -10-40 градусын хүйтэнг тэсвэрлэх чадвартай сүүлийн үеийн шинэ технологийн бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүнээр авто замын ан цав, заадас засварласан туршилтын ажлын тайлан, Дугуйн мөрний ховил судалгааны ажлын 2 дахь тайланг Засвар ашиглалтын албаны Авто замын ахлах инженер Ж.Батболд боловсруулсныг эмхтгэн хэвлэж бэлэн болгоод байна.

zam_1252

Туршилтын ажлын тайлангууд хэвлэгдлээ Reviewed by on . Өмнөх жилүүдэд авто замын ан цав, заадсыг засварлах ажилд битум хэрэглэдэг байсан. Энэ нь маш олон сул талтай байсан бөгөөд тухайлбал битумын дэгдэмхий элментүү Өмнөх жилүүдэд авто замын ан цав, заадсыг засварлах ажилд битум хэрэглэдэг байсан. Энэ нь маш олон сул талтай байсан бөгөөд тухайлбал битумын дэгдэмхий элментүү Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube