Home » Мэдээ мэдээлэл » Авто зам засвар, арчлалтын ажлууд хийгдэж байна

Авто зам засвар, арчлалтын ажлууд хийгдэж байна

May 24, 2018 3:44 pm by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа зам засвар, арчлалтын ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дараах ажлууд хийгдсэн байна. Үүнд Чингэлтэй дүүргийн 3-р хороо 18-р байрны урд замд нөхөн сэргээлтийн ажлыг 2 замчин, 1 техниктэйгээр  4м2,  Хууль зүй дотоод хэргийн яамны урд М-100 байрны авто зогсоолд 8м2, Солонгос элчингийн баруун талын замд 10м2, ХААИС-ийн зүүн талын туслах замд 2.3м2, Буянт-Ухаа 2 хорооллын цэцэрлэгийн баруун талд 4м2  талбайд замын хөрөөний ажил тус тус хийж гүйцэтгэсэн. ХӨСҮТ-ийн тохижилтын ажлын хүрээнд 1-р хэсгийн 200 у/м авто замын хашлага суурилуулах суурь бэлдэж, 10 у/м хашлага хуулан, 12ширхэг мод бут ачсан байна. Монелын замд Гадна тойруугийн 4-р хэсгийн 103у/м явган замын хашлага суурилуулж, 150у/м 0-40 хайргаар явган замын дүүргэлт хийж нягтруулсан. Мөн Хүүхэд залуучуудын соёлын  төвийн авто зогсоолын ажилд 5 замчин, 1 бобкат, 1 ковш, 2 ачааны машинтай ажиллаж, 378м2 эко хавтан, 70ш авто замын хашлага хуулах ажлууд тус тус хийгдсэн байна. Сэлбэ гол дээрх 30,5 м урт угсармал ган гүүрний ажлын хүрээнд 4 замчин, 1 кран, 2 ачааны машинтай барилгын талбай дээр 48ш суурийн блок буулгаж, баруун талын 4ш тулгуур байрлуулан холбох ажлуудыг гүйцэтгэсэн байна.

zam_1245

zam_1246

33149414_1811882182168097_8657949419221549056_n

33375598_1811882268834755_112883753562406912_n

33333097_896004147246115_2133047034557497344_n

33176572_896003760579487_7056899217452695552_n

Авто зам засвар, арчлалтын ажлууд хийгдэж байна Reviewed by on . “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа зам засвар, арчлалтын ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дараах ажлууд хи “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа зам засвар, арчлалтын ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дараах ажлууд хи Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube