Home » Мэдээ мэдээлэл » Марафонд Шуурхай албаныхан тэргүүлэв

Марафонд Шуурхай албаныхан тэргүүлэв

May 11, 2018 3:53 pm by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадал хэвшилд сургах, биеийн тамир, спортын арга хэмжээнд гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо оролцох боломжийг өргөжүүлэх, нийслэл хотоо олон улсын түвшинд сурталчлах, аялал жуулчлалын урсгалыг татах зорилгын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар-Марафон-2018” цомыг аялуулж байгаа билээ.

zam_0761

Тус аяны шилжин явах цом хамгийн сүүлд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т шилжин ирсэн бөгөөд өнөөдөр марафон, олс таталт, буухиа тэмцээн зохион байгууллаа. Марафоны эрэгтэй төрөлд Шуурхай албаны цахилгаанчин Т.Зоригтбаатар Нэгдүгээр байр, Шуурхай албаны жолооч О.Сэргэлэн Хоёрдугаар байр, тус албаны тэмдэгчин Дөлгөөн Гуравдугаар байр тус тус эзэллээ. Эмэгтэй төрөлд Шуурхай албаны диспетчер Ж.Цээпилмаа Нэгдүгээр байр, Захиргаа, санхүүгийн хэлтсийн Даргын туслах Г.Батжаргал Хоёрдугаар байр, Үйлдвэрлэлийн албаны Нярав М.Долгормаа Гуравдугаар байр тус тус эзэлж, медалийн эзэд боллоо. Олс таталтын тэмцээн өрсөлдөөнтэй болж Захиргаа, санхүүгийн хэлтсийн хамт олон аваргалсан. Марафон, буухиа, олс таталт зэрэг бүх төрөлд амжилттай оролцож, нийлбэр оноогоор Шуурхай алба тэргүүлж, шилжин явах цомын эзэн боллоо. Байгууллага дотроо зохион байгуулсан марафоны тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр болох “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцуулах юм.

zam_0309

zam_0314

zam_0319

zam_0344

zam_0772

zam_0563

zam_0553

zam_0590

zam_0398

zam_0393

zam_0449

zam_0787

zam_0756

Марафонд Шуурхай албаныхан тэргүүлэв Reviewed by on . Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадал хэ Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадал хэ Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube