Home » Мэдээ мэдээлэл » Мастикаар авто замын ан цав, хагарлыг засварлаж байна

Мастикаар авто замын ан цав, хагарлыг засварлаж байна

May 10, 2018 3:50 pm by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа авто замын нөхөөс, ан цав хагарлыг засварлах ажлын явцтай Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индра болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд 2018 оны 05 дугаар сарын 09-ний 23.00 цагт танилцлаа. Тус газар нь  авто замын ан цавыг мастикаар хоёр дахь жилдээ засварлаж байгаа юм. Өнгөрсөн оны 04 дүгээр сарын 09-ний өдөр авто замын ан цав, хагарлыг засварлах туршилтын ажлыг Баянзүрх дүүрэг, Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө чиглэлийн авто замд мастикаар хийж гүйцэтгэсэн бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тухайн газраа эргэж үзлэг хийхэд эвдрэлгүй, үр дүнтэй байсан.

zam_0143

zam_0142

Өмнөх жилүүдэд авто замын ан цав, заадас засварлах ажилд битум хэрэглэдэг байлаа. Битумын дэгдэмхий элментүүд засварын ажил гүйцэтгэсний дараа агаарт их хэмжээгээр дэгдэж ууршин агаарын бохирдол үүсгэдэг байсан. Мөн агаарын температур нэмэгдэн хэт халалт үүсэхэд битум уярч, тээврийн хэрэгслийн дугуйнд наалдан засварын ажлыг үр дүнгүй болгох, зорчих хэсгийг бохирдуулах, замын хэвтээ тэмдэглэгээг хар болгох зэрэг дутагдалтай талууд их байсан юм. Нөгөөтэйгүүр ан цавд битум цутгасны дараа эрдэс нунтгийн хольцтой элсэн хучилт хийх шаардлагатай байдаг бөгөөд хотын авто замын хөдөлгөөний ачаалал их байдаг тул битумд нэвчиж амжаагүй байхад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх шаардлага гардаг. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсний дараа дугуйны эргэлтийн цохилтын нөлөөллөөр гудамж замаар элс тарж, орчныг бохирдуулдаг байсан. Битум нь суналтын бат бэх чанар муу учир өвлийн улиралд тасарч, эвдэрдэг зэрэг олон дутагдал байсан учир шинэлэг, үр ашигтай технологиудыг судалсаны дүнд 2017 оноос эхлэн мастикыг туршиж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

zam_0154

zam_0170

Мастик нь дээрх бүх хүндрэлтэй талуудыг шийдвэрлэсэн төдийгүй бэхжилтээ авсаны дараа резинлэг шинж чанартай болж тээврийн хэрэгслийн дугуйнд наалддаггүй нь олон давуу талыг агуулж байгаа юм. Тухайлбал авто замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар хаах шаардлагагүй ба замын хэвтээ тэмдэглэгээг бохирдуулахгүй зэрэг давуу талууд байна.

Одоогийн байдлаар нийт 18000у/м авто замын ан цав, хагарлыг мастикаар засварлаж ажилласан байна.

zam_0188

zam_0143

zam_0198

zam_0196

Мастикаар авто замын ан цав, хагарлыг засварлаж байна Reviewed by on . “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа авто замын нөхөөс, ан цав хагарлыг засварлах ажлын явцтай Нийслэлийн авто замын хөгжлийн “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа авто замын нөхөөс, ан цав хагарлыг засварлах ажлын явцтай Нийслэлийн авто замын хөгжлийн Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube