Home » Мэдээ мэдээлэл » Авто замын ажлууд үргэлжилж байна

Авто замын ажлууд үргэлжилж байна

April 26, 2018 3:12 pm by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа авто замын засвар, арчлалтын ажлууд үргэлжилсээр байна. Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0,41км түр замын ажлыг өнгөрсөн 7 хоногт хүлээлгэн өгсөн бол ХӨСҮТ Тохижилтын ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 120метр урт авто замын хашлага, 30м2 явганы хавтан хуулаад байна. Мөн Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн 3км авто замын 1-р хэсэг Алтан Өлгийн авто замын төгсгөлөөс Ганц худаг чиглэлийн 0.5км авто замын ажлын хүрээнд 72м3 0-40мм дайрган дүүргэлт, 160м2 далангийн тэгшилгээ хийгдлээ. 2018 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Төв номын сангийн буудлаас Төв шуудангийн уулзвар хүртэл 2000у/м заадас засварлаж ажиллалаа. Бага Тойруугийн унадаг дугуйн замын 165у/м явган замын хавтан, хашлага тус тус хуулж ажилласан байна.

31250523_1784375128252136_2842684682236228999_n

31287214_1784375064918809_8254958952613111438_n

31280446_186769135286290_1841290845345626714_n

Авто замын ажлууд үргэлжилж байна Reviewed by on . “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа авто замын засвар, арчлалтын ажлууд үргэлжилсээр байна. Махатма Гандийн гудамжийг Нарны “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа авто замын засвар, арчлалтын ажлууд үргэлжилсээр байна. Махатма Гандийн гудамжийг Нарны Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube