Home » Зургийн Цомог » “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхан “хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхан “хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ

December 12, 2017 10:46 am by: Category: Зургийн Цомог, Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

Нийгмийн хөгжлийн асуудал төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогчоос уриалсан “Хүүхэд нэг бүрийн төлөө” уриалгыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ талархан хүлээн авч, үе шаттай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд нийт ажилтнуудаас судалгаа авч судалгааны дүнгээр цаашид авах арга хэмжээг тодорхойлсон бөгөөд хэлтэс, албадын төлөөллөөс бүрдсэн 25 ажилтанд Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг таниулах, хуулинд заасан хүүхдийн өмнө эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлагын тухай ойлголт мөн бага насны хүүхдийг хүчирхийлэл, гадуурхалаас хэрхэн сэргийлэх талаар сургалтыг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-тай хамтран 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулсан юм. Ажилтнуудын төлөөлөл дээрх сургалтыг өөрийн хэлтэс, албаны нийт ажилтнуудад сургалт явуулах замаар мэдээллээ хуваалцсан байна.

 Мөн хүүхдийн насны онцлогоос хамааран дархлаа сайжруулах, хорт утаанаас сэргийлэх, биеэс хорт утааг гадагшлуулах, сүү цагаан идээнээс кальци, хэрэгцээт бактерийг хангуулах зорилгоор доорх ажлыг зохион байгууллаа. Үүнд 0-1 насны 14 хүүхдэд 50 хоногийн аминдэмийн хэрэгцээг ханган, дархлааг сайжруулах, Д аминдэмийн дутагдлаас сэргийлэхээр “Монос фарм”-ын Poly Vite витамин, “Мон Сүү” ХХК-ний кальцитай сүү, бифидо тараг, бүтээгдэхүүний 6 өдрийн хэрэглээгээр хангах, 2-5 насны 106 хүүхдийг “Мон Сүү” ХХК-ний кальцитай сүү, бифидо тараг, хорхой ааруул бүтээгдэхүүний 9 өдрийн хэрэглээ болон, утаанаас хамгаалах маскны 3 сарын хэрэглээгээр хангах, 6-16 насны сургуулийн бага болон дунд ангийн 143 хүүхдэд “Мон Сүү” ХХК-ний кальцитай сүү, бифидо тараг, хорхой ааруул бүтээгдэхүүний 4 өдрийн хэрэглээ болон, утаанаас хамгаалах маск 3 сарын хэрэглээгээр хангасан нь агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө. Тус газрын хамт олон нийт байгууллагуудыг уг аянд нэгдэж, Нэгдүгээрт хүүхэд зарчимыг баримтлан хүүхэд нэг бүрийн төлөө бодитой ажил хийхийг уриалж байна.

zam_5194

zam_5141

zam_5158

zam_5170

zam_5175

zam_5190

zam_5197

zam_5198

25157973_1740275796281019_6061468020461046724_n

25157978_888635101313216_4012785773552582733_n

24900118_1634787543210923_5625118940823957892_n

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхан “хүүхэд нэг бүрийн төлөө” аянд нэгдлээ Reviewed by on . Нийгмийн хөгжлийн асуудал төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогчоос уриалсан “Хүүхэд нэг бүрийн төлөө” уриалгыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын г Нийгмийн хөгжлийн асуудал төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогчоос уриалсан “Хүүхэд нэг бүрийн төлөө” уриалгыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын г Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube