“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас 2017 оны 5 дугаар сард Төв аймгийн Партизаны сангийн аж ахуйд 3га газарт төмс тариалсан бөгөөд өнгөрсөн сарын 15-наас хамт олны хүчээр ургацаа хураан авлаа. Ургацын дээжээ тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан 74 ахмадад тус бүр 40 кг, ажилтнуудад 25 кг төмс хүлээлгэн өгч байна. Эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсний ногоог ахмадууд болон ажилтнуудынхаа ахуй амьдралд дэм болох зорилгоор өгсөн нь цагаа олсон ажил болсон юм. Ахмадууддаа бүх талаар тусалж дэмждэг байгууллагын удирдлагуудад талархаж байгаагаа ахмадууд баяртайгаар илэрхийлж байлаа.
Шуурхай мэдээ
- » ШУУРХАЙ АЖЛЫН АЛБАНЫ ХАЙС АРЧЛАЛТЫН АЖИЛ
- » ХАЙС АРЧЛАЛТЫН АЖИЛ
- » Хан-Уул дүүргийн 21-р хороо, Буянт-Ухаа-2 хороололын дэргэдэх шинээр ашиглалтанд орж буй 4-р төрөх эмнэлэг рүү орох гарах чиглэлийн туслах замын /0.17км/ асфальтбетон хучилтын ажил мөн тус замын хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээний ажил бүрэн хийгдэж дууслаа.
- » Баянбүрдийн тойргоос Эх нялхасын уулзвар хүртлэх 1.09км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Авто замын хашлага суурилуулах ажил хийгдэж байна.
- » 05 дугаар сарын 11-ний өдөр Баянбүрдийн тойргоос Эх нялхасын уулзвар хүртлэх 1.09км авто замын авто замын урд талын зорчих хэсгийг хааж, эко хавтан хуулах, авто замын хашлага хуулах ажлууд хийгдэж байна.
- » Баянбүрдийн тойргоос Эх нялхасын уулзвар хүртлэх 1.09км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд хойд талын зорчих хэсгийн 0.67км авто замын өнгө асфальтбетон хучилт орц гарцны хучилт хийгдэж зорчих хөдөлгөөнийг нээв.
- » Баянбүрдийн тойргоос Эх нялхасын уулзвар хүртэлх 1.09км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд хойд талын зорчих хэсгийн 0.67км авто замын өнгө асфальтбетон хучилтын ажил хийгдэж байна
- » Авто замын нөхөөсний ажил.
- » Гурвалжингийн гүүрний засвар ажил хийгдлээ.
- » Баянгол дүүргийн Барс захын хойд зам дагуу. Эгнээ тусгаарлах өндөр хайсыг будсан.