Home » Мэдээ мэдээлэл » Зам засварын ажлууд үргэлжилж байна

Зам засварын ажлууд үргэлжилж байна

September 26, 2017 12:02 pm by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын жолооч, инженер техникийн ажилтнууд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Үүнд Хан-Уул дүүргийн 3-р хорооны зам “Арьс ширний 31-р байрны замд 49м2, 18, 22-р байрны гол замд 18м2, 4-р байрны гадна замд 4м2, Хан-Уул дүүргийн 2-р хороо 52-р сургуулийн баруун хойд уулзварт 33м2, Баянгол  дүүргийн Баруун түгээхийн 1,2-р байрны гадна замд 6,74м2, 3-р хороо Эко-гийн 55, 56-р байрны гадна 54м2 талбайд тус тус замуудад хөрөө тавих ажил хийсэн. Мөн 2 замчин, 1 портер техниктэй Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүргийн замд нийт 47м2 талбайд замын хөрөө тавих ажил хийж гүйцэтгэсэн. Баянзүрх дүүргийн Нарны зам, Петровисын колонкын хажуугийн автобус буудлын зүүн талд 4 замчинтай усаар дүүрсэн суурийн усыг зайлуулах ажил гүйцэтгэсэн. Энхтайваны гүүрний ар хананд 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр 30м2 талбайн гадаргууг цэвэрлэх ажил хийв. 5 замчин, 1 портертой Баянгол дүүргийн 10-р хороололд явган замын суурийн ажил хийж, 15м2 талбайд явган замын хавтан суурилуулж, Чингэлтэй дүүрэг Бэлхийн хуучин эцэст автобусны буудалд газар шорооны ажил, 71-р сургуулийн замд 25м2 талбайд дайргаар автобус буудлын ажил тус тус хийж гүйцэтгэсэн байна.

zam_7578

Зам засварын ажлууд үргэлжилж байна Reviewed by on . “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын жолооч, инженер техникийн ажилтнууд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Үүнд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын жолооч, инженер техникийн ажилтнууд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Үүнд Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube