Home » Зургийн Цомог » Ахмадуудаа хүлээн авлаа

Ахмадуудаа хүлээн авлаа

September 25, 2017 1:28 pm by: Category: Зургийн Цомог, Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

Олон улсын ахмадын баярыг угтаж тус газраас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын удирдлагууд 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Монгол наадам” цогцолборт хүлээн авлаа. Орлогч дарга Ё.Батболд нээж үг хэлэхдээ байгууллагын 2017 оны томоохон бүтээн байгуулалтууд болон цаашид хийгдэх ажлуудын талаар ахмадууддаа онцлон мэдээлэл өгсөн юм. Хүлээн авалтын үеэр “Улаанбаатар чуулга”-ын дуучин МУСТА н.Алтантуяа, н.Бямбадорж нар ая дууны дээжээ өргөн барьсан. Мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж зохион байгуулсан “Миний мөрөөдлийн зам” уралдааны шүлгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Б.Ундрахбаяр өөрийн уран бүтээлээсээ ахмадууддаа бэлэг барьсан юм. Ийнхүү Монголын авто замын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, залуу насаа зориулсан хүндтэй буурлууд дурсамжаа дэлгэн, нэг өдрийг агаар салхинд ая тухтай өнгөрүүллээ.

zam_2522

zam_2517

zam_2523

zam_2605

zam_2619

zam_2648

zam_2595

zam_2614

zam_2723

zam_2679

zam_2656

zam_2755

Ахмадуудаа хүлээн авлаа Reviewed by on . Олон улсын ахмадын баярыг угтаж тус газраас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын удирдлагууд 2017 оны 0 Олон улсын ахмадын баярыг угтаж тус газраас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын удирдлагууд 2017 оны 0 Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube