Home » Мэдээ мэдээлэл » Хүйтэн асфальтбетон хольцоор авто замын нөхөөс хийх туршилтын ажил амжилттай боллоо

Хүйтэн асфальтбетон хольцоор авто замын нөхөөс хийх туршилтын ажил амжилттай боллоо

January 27, 2017 2:36 pm by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ 2 Comments A+ / A-

16195564_1238697329543066_7425497533056282106_n

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь нийслэл хотын автозамын засвар арчлалтын ажлыг хариуцан ажилладагийн хувьд үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт технологи, ноу хау-г нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Уг ажлын хүрээнд үе шаттай ажлууд хийгдэж байгаагийн нэг нь Японы Sanou Co.,Itd -тай хамтын ажиллагаа тогтоож, нийлүүлсэн хүйтэн асфальтбетоноор 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус газрын Засвар ашиглалтын албаны инженер техникийн ажилтнууд Цагдаагийн гудамж дахь “Бүрд” худалдааны төвийн урд, Их тойруугийн гудамжны Баянбүрдийн тойргийн баруун хойд тал гэсэн хоёр байршилд авто замын голд үүссэн нүхийг хүйтэн асфальтбетон хольцоор нөхөх туршилтын ажлыг гүйцэтгэлээ.

 Уг туршилтаар халуун асфальтбетон хучилтаар нөхөөс хийх технологитой адил буюу уламжлалт нөхөөс, үүссэн нүхэн эвдрэлийг цэвэрлэж шууд дүүргэлт хийж авто машинаар нягтруулах гэсэн хоёр өөр технологиор туршилтын ажил хийж гүйцэтгэсэн байна. Туршилт хийх үед гадна агаарын температур -18С, автозамын хучилтын гадаргуу дээрх температур – 27С байлаа.

“Бүрд” худалдааны төвийн замын нөхөөсний туршилтад 1м2 эвдэрсэн замыг нөхөхөд 5,5 шуудай буюу 105 кг хүйтэн асфальтбетон хольц, Баянбүрдийн тойргийн баруун хойд талын туршилтад 0.3м2 эвдэрсэн замыг нөхөхөд 1.5 шуудай буюу 30 кг хүйтэн асфальтбетон хольц хэрэглэсэн байна. Ийнхүү өвлийн улиралд хүйтэн асфальтбетон хольцоор зам нөхөх ажлыг амжилттай туршсан бөгөөд нөхөөсний чанар, эдэлгээнээс шалтгаалж цаашид үргэлжлүүлэх эсэх нь тодорхой болох юм.

16298454_1238697722876360_6272309783206649866_n

16174854_1238697782876354_4011083719602342951_n

16142402_1238692326210233_5324439009152572389_n

16115045_1238692489543550_5160506372849550729_n

Хүйтэн асфальтбетон хольцоор авто замын нөхөөс хийх туршилтын ажил амжилттай боллоо Reviewed by on . “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь нийслэл хотын автозамын засвар арчлалтын ажлыг хариуцан ажилладагийн хувьд үйл ажиллагаандаа орчин үеийн д “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь нийслэл хотын автозамын засвар арчлалтын ажлыг хариуцан ажилладагийн хувьд үйл ажиллагаандаа орчин үеийн д Rating: 0

Comments (2)

  • ганзориг

    1м2 талбайн нөхөөс ямар өртөгтэй болж байна өмнөх жилүүдэд туршиж байснаас хэмнэлттэй байна уу гэдэг нь чухал шүү, заавал өвөл хүйтэнд нөхөөс хийх гээд яах вэ дээ зардал өндөр л байна, дулааны улиралд эвдэрлээ бага дээр нь түргэн шуурхай засах хөрөнгө,зохион байгуулалт,стандарт,технологоо л сайжруулах хэрэгтэй байна. ер нь зам засвар арчлалтынхаа стандартыг шинэчилж олон улсын стандартыг оруулж ирвэл сайн байна

    • childfood

      Сайн байна уу? Санал бодлоо хуваалцсанд маш их баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube