Home » Мэдээ мэдээлэл » Тендерийн урилга

Тендерийн урилга

January 26, 2017 10:35 am by: Category: Мэдээ мэдээлэл, Тендерийн урилга Leave a comment A+ / A-

34Огноо: 2017.01.13

Тендер шалгаруулалтын нэр: Битум нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: УБЗЗАГ/БН-2

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Асфальтбетоны үйлдвэрт битум нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 (Тавин мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Тендерийн баримт бичиг худалдаж авах үнийг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” Улаанбаатар банк дахь 2612234113 тоот дансанд тушааж материалыг тус газрын 204 тоот өрөөнөөс авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 1 (Нэг) хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14-р хороолол-6, Жуковын өргөн чөлөө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын байр, 204 тоот.

Утас 91914926

 

Тендерийн урилга Reviewed by on . Огноо: 2017.01.13 Тендер шалгаруулалтын нэр: Битум нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: УБЗЗАГ/БН-2 “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь эрх Огноо: 2017.01.13 Тендер шалгаруулалтын нэр: Битум нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: УБЗЗАГ/БН-2 “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь эрх Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube