Home » Мэдээ мэдээлэл » “Замын доктор”-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав

“Замын доктор”-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав

December 10, 2016 2:22 pm by: Category: Мэдээ мэдээлэл, Үйл ажиллагаа, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

          “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Нийслэлийн автозамын засвар арчлалтын ажлыг хариуцдагийн хувьд үйл ажиллагаандаа тоног төхөөрөмжийн шинэчлэл, орчин үеийн дэвшилтэт технологи, ноу хау-г нэвтрүүлэх зорилгоор энэ оны 10-р сараас тоног судалгааны ажлаа эхлүүлсэн. Ийнхүү судалгаа харьцуулалтын үндсэн дээр Хонг Гонк улсад төвтэй Freetech группийн БНХАУ-ын Жянсү мужийн Нанжин хотод байрлах үйлдвэрлэл, судалгааны төвийн машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл болон судалгааны төвтэй танилцаж, туршлага судлах, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа болон туршилтын лабораторийн үйл ажиллагаатай танилцах үйл ажиллагааг 2016 оны 12 сарын 05-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

            Уг танилцах, туршлага судлах ажиллагаанд тус газрын орлогч дарга Х.Пүрэвжаргал, Засвар арчлалтын албаны дарга Б.Алагаа, Авто баазын дарга Г.Мягмарсүрэн, Үйл ажиллагаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ариунболд, Замын ахлах инженер Ж.Батболд болон замын инженер зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр хамрагдсан юм.

           Freetech групп нь 1993 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 600 гаруй ажиллагсадтай. Үйл ажиллагааны чиглэлийн хувьд материал болон технологи, тоног төхөөрөмжийн судалгаа, үйлдвэрлэл, инженерийн мэргэжлийн зэрэг олгох сургалт явуулдаг. Группийн хувьд байгуулагдсан цагаасаа эхлэн зам засвар, арчлалтын тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлтийн хүрээнд 200 гаруй зохиогчийн лицензийг эзэмшдэг аж. Түүнчлэн уг групп судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээ, мэргэжлийн сургалт гэх мэт замын байгууллагын цогц үйлчилгээг үзүүлдэгийн хувьд “Замын доктор” хэмээн нэрлэдэг юм билээ.

             Тоног төхөөрөмж болон ижил төрлийн машин техник технологийн хувьд Барууны орнуудын тоног төхөөрөмжийг бодвол авто замын засвар хийх хэсгийг халаах халаагуурын халаагч панелын хувьд маш богино хугацаанд 1000 С хүрч халж, 60 секундэнд хүний гар хүрч болохуйц хэмжээнд хүрч хөрдөг, дуу чимээ болон утааг хамгийн бага буюу 0 түвшинд хүргэсэн нь уг тоног төхөөрөмжийг илүү байгаль орчинд ээлтэй, дуу чимээ бага байдаг зэрэг ажил гүйцэтгэх давуу талыг бий болгож байна.

          Уг зам засварын машин тоног төхөөрөмж нь дуу чимээ хориглосон цагийн хуваарьтай том хотуудад шөнийн цагаар зам засварын ажлыг хийх илүү их боломжийг олгож өгсөн байна.

Зам засвар арчлалт буюу нөхөөсний машин технологийн давуу талуудыг  дурьдвал:

  • Хурдан шуурхай цаг хугацааг хэмнэх
  • Хуучны зам засвар нөхөөсний арга барилд 4-5 тоног төхөөрөмж ашигладаг байсан бол шинэ техник технологид зөвхөн нэг машин тоног төхөөрөмжид багтаасан
  • Чанартай өндөр гүйцэтгэл
  • Хүний оролцоо хамгийн бага
  • Хамгийн бага өртөгөөр замыг нөхөх
  • Машин тоног төхөөрөмжийн дуу чимээ хамгийн бага
  • Байгаль орчинд ээлтэй буюу ямар ч илүүдэл хог хаягдалгүй замын нөхөөснөөс гарч буй асфальтыг дахин 100 хувь ашигладаг.

            Жишээ нь бид 13м2 зам талбайн нөхөөсний ажлыг 4-5 машин техник, 9 хүний бүрэлдэхүүнтэй 1 цаг 20 минут хийдэг бол энэхүү тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр ижил талбайтай зам талбайн нөхөөсний ажлыг 45-50 минутын хугацаанд нэг машин дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хийх боломж бүрдэснээр олон төрлийн зардлыг хэмнэх боломж шинэ дэвшилтэт ноу хау технологиос харагдаж байна.

snapshot_8

img_1515

“Замын доктор”-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав Reviewed by on .           “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Нийслэлийн автозамын засвар арчлалтын ажлыг хариуцдагийн хувьд үйл ажиллагаандаа тоног төхөөрөмж           “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Нийслэлийн автозамын засвар арчлалтын ажлыг хариуцдагийн хувьд үйл ажиллагаандаа тоног төхөөрөмж Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube