Home » Үйл ажиллагааны » “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны 2016 оны тайлан

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны 2016 оны тайлан

January 13, 2017 12:43 pm by: Category: Үйл ажиллагааны Leave a comment A+ / A-

I БҮЛЭГ. Бодлогын зорилтын хэрэгжилтийн талаар

  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол 1, Нийслэлийн засаг даргын захирамж 22, Засгийн газрын хурлын тэмдэглэл 1, Засгийн газрын тогтоол 1, нийт 25 захирамж, тогтоолын биелэлтийг 13 заалтаар гаргаж Нийслэлийн засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр monitoring.ulaanbaatar.mn хаягаар илгээв.
  • Нийслэлийн удирдлагаас цаг үеийн асуудлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй холбогдолтой мэдээлэл Нийслэлийн удирдах ажилтнуудын 3 удаагийн хуралдаанаас 5 үүрэг даалгавар өгөгдсөнийг хугацаанд нь биелүүлж, үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллав.
  • Иргэд хүлээн авах төвөөс манай газартай холбоотой ирж буй өргөдөл гомдлыг тухай бүр хүлээн авч гүйцэтгэх захирлын цохолтоор холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлж, хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж ажиллав.
  • НЗДТГазарт шуурхай биелэлтэнд 4, Цасны мэдээ 2, Захирагчийн ажлын албанд шуурхайн биелэлт 2, Захирагчийн ажлын албаны зөвлөмжийн дагуу гэрэлтүүлгийн ажлын мэдээ 1 удаа, Шуурхай удирдлагын төвд өдөр бүр хүргүүлэн ажиллаж байна.

 

II. БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН

ЗОХИЦУУЛАЛТЫН ҮР ДҮН

А. Хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгдчийн хурлын тогтоол, шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт:

  1. НЗД-ын 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн А/662 дугаар захирамж “УБЗЗАГ зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” батлагдсаны дагуу газрын УБЗЗАГ-ын даргын 2016 оны А/01 дугаар “Газрын бүтэц, орон тоо цалин хөлс батлах тухай” тушаалаар 2 хэлтэс, 3 албатай, 232 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
  2. НЗД 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн А/725 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулах тухай” дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран гамшгаас хамгаалах танхимын сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газрын сургалтын төв, талбайн сургалтыг Шаргаморьтын гүүрэн дээр хийсэн. Сургалтанд 40 ажилтан албан хаагч оролцож авто кран, ачааны өөрөө буулгагч автомашин, ачааны портер, авто ачигч, автогрейдер нийт 6 машин механизм ашиглан оролцсон.

Б.         Нийслэлийн удирдлагаас цаг үеийн асуудлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг сард 2 удаа гаргаж, байгууллагын сарын ажлын мэдээг сар бүрийн 25-нд НЗДТГ-т хүргүүлж ажиллалаа.

  1. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2016 оны 4-р улирлын контракт гэрээний төслийг боловсруулж 2016 оны 11 дүгээр сарын 07 өдрийн 115 тоот бичгээр хүргүүлсэн
  2. Монгол улсад авто замын салбар үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойн арга хэмжээнд оролцсон.
  3. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн өдрийн үеэр байгуулагдсан ёслол хүндэтгэл, нэгдсэн арга хэмжээнд УБЗЗАГ-ын  дарга Ж.Чинзориг “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлэх болон нийслэлийн туг өргөх ажиллагаанд оролцсон.
  4. Нийслэлийн 2016 оны төсвийн тодотгол болон төслийг дагалдах журамд өөрчлөлт оруулах тухай асуудлууд НИТХ-ын дэд хороодын хуралдаанд 10 дугаар сарын 25-26 өдрүүдэд хэлэлцэх хуралдаанд оролцсон.
  5. 2016 оны 11 дүгээр сарын 05, 06-нд үргэлжлэн орсон цасны улмаас Улаанбаатар хот руу орох болон гарах чиглэлийн авто зам, даваануудад үүссэн цасан хунгар, халтиргаа гулгааг цэвэрлэн, арчлалт хийж 12.85 тн элс давсны хольц цацсан.
  6. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд намрын улиралд хийх урсгал засварын ажил – Хотын гол болон туслах 55 авто замд нөхөөсний ажил – 4995.2 м2, Баянгол дүүргийн хорооллын доторх авто замуудад нөхөөсний ажил – 818 м2 талбайд нөхөөсний ажлыг 230 000 000 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийж гүйцэтгэсэн
  7. 120 мянгатын явган хүний гүүрэн гарц, Сансрын явган хүний нүхэн гарцнуудын шатны резиныг сольсон
  8. 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00-17:30 цагийн хооронд “Улаанбааатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь нийт 106 ажилтан, албан хаагчид Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх явган замын 7250 мкв талбайн цас мөсийг арилгаж, замын дундах арлын явган хүний зам болон замын 1 дүгээр эгнээний нуухны цасыг цэвэрлэсэн. Цэвэрлэгээнд портер ачааны автомашин 2, автогрейдер 1, авто ачигч /боб кат/ 1, бонго ачааны автомашин 1, өөрөө буулгагч ачааны автомашин 1 ашигласан

Жуковын буцаж эргэх эргэлтээс Офицеруудын  ордны уулзвар хүртэлх замын дундах арлын явган хүний замын цасыг цэвэрлэлээ.

Өмнөх байдлын зураг                                             Ажил гүйцэтгэсэн байдлын зураг    
catscatss

Замын 1-р эгнээний нуухны цасыг цэвэрлэсэн байдал

Өмнөх байдлын зураг                                Ажил гүйцэтгэсэн байдлын зураг

cats

catss

9. 2016 оны 11 дүгээр сарын 18-наас эхлэн Айцын даваа, Морингийн даваа, Гүнтийн даваануудад тус бүр 5 хүнтэй. Мөн автогрейдер 1ш, 50-ковш 1ш, 3н ачааны портер машинтай байнгын пост ажиллаж байна. Гүнтийн даваа, Айц, Морингийн даваанд 2016 оны 11 сарын 18-ны 13 цагаас 11 сарын 19-ны 04 цаг хүртэл ажиллаж, цас цэвэрлэн, бодис цацсан.

Айцын давааны авто зам

Цас  хусаж байгаа байдал                            Бодис цацсаны дараах байдал

cats

catss

10. 11 сарын 19-с хойш Гүнтийн даваа, Айцын даваа, Морингийн даваа, Санзайн зам дээр байнгын арчлалт хийгдэж байна.

Гүнтийн давааны авто зам

Бодис цацахын өмнөх байдал                                Бодис цацаж буй байдал

catss

cats

Гүнтийн даваа, айцын даваа, морингийн даваанд хийсэн цас, мөсний цэвэрлэгээ, арчилгааны ажлын фото зураг

Морингийн давааны авто                                                Айцын давааны авто замын цасыг

замын цасыг хусаж цэвэрлэж байгаа байдал             хусаж цэвэрлэж байгаа байдал

cats

catss

 

11. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр автогрейдер, авто ачигч механизмуудыг ашиглан цэргүүдтэй хамт авто замын цасны цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн

Автогредерээр цасыг хусаж                                    Цэргүүд цэвэрлэж байгаа байдал

цэвэрлэж байгаа байдал

cats catss

12. 2016 оны 11 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд 30 замчин, 2 инженер, 1 ковш, 2 ачааны машинтайгаар шөнийн цагаар авто замын цас, мөсний цэвэрлэгээний ажлыг хийсэн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн орой Яармагаас Нисэх хүртэлх замын цас цэвэрлэсэн.

catscatss

13. 2016 оны 11 дүгээр сарын 23-24 ний 22:00-06:00 цагийг хооронд хан-уул дүүргийн цагаан хаалганаас яармагийн гүүр хүртэлх замын цас мөсийг замчин-20,үйлдвэр-12, авто баазын-10 жолооч, 2 инженер техникийн ажилтан нийт 44 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. (ковш, hd270-2, портер 2, ) нийт 27 рейс цас мөс ачиж тээвэрлэв.

14.2016 оны 11 дүгээр сарын 24-ны 21цагаас 25-ны 05 цаг 30 минутын хооронд 10 замчин, 1 инженер, 1 ковш, 1 автогрейдер, 2 ачааны машинтайгаар замын цас, мөсний цэвэрлэгээний ажил хийсэн

15. “Шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд” 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Зүүн 4 замаас Офицеруудын ордны тойрог уулзвар хүртэлх 2.5 км зам, авто замын хойд талын явган замын цас мөс, хогийг нийт 4 инженер 44 ажилчин, албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж 2 ачааны машинаар 3 удаагийн рейсээр тээвэрлэн цэвэрлэсэн.

16.Авто замын уулзваруудын баруун эргэлтийн тэмдэг суурилуулах ажил

Төв шуудан уулзварт

Өмнөх зураг                                                                          Дараах зураг 

catss

cats

10-р хороололын уулзварт

cats

 catss

 

В.        Иргэдийн өргөдөл, санал, гомдлын шийдвэрлэлт: Иргэд аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хүрээнд:

Жилийн эцсийн байдлаар байгууллагын хэмжээнд 159 албан бичиг, Засгийн газрын тогтоол 1, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 1, НИТХ-ын болон тэргүүлэгчдийн тогтоол 1, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж 14 ирснийг зохих журмын дагуу бүртгэж хэлтэс, нэгжүүдэд шилжүүлэн ажилласан бөгөөд биелэлтийг хугацаанд нь гаргаж холбогдох газруудад хүргүүлэн ажилласан.

2016 оны 12 дугаар сар 30-ны өдрийн байдлаар 159 албан бичиг ирснээс 159 буюу 100%-ийг шийдвэрлэсэн. Мөн хугацаанд албан бичгийг бусад байгууллага, аж ахуйн нэгжид 308 албан бичиг явуулсан. Хугацаа хэтэрч шийдэгдсэн албан бичиггүй байна.

2016 онд газрын даргын 363 тушаал баталснаас “А” тушаал-23, “Б” тушаал-340-ыг  байгууллалгын вэб хуудсанд байршуулж ажиллалаа.

2016 оны жилийн эцсийн байдлаар нийт 28 өргөдөл, гомдол ирснээс 28 өргөдөл, гомдолд хариу өгч, шийдвэрлэлт 100 хувьтай байна.

Албан бичиг хэрэг хөтлөлтийн www.edoc.ub.gov.mn, өргөдөл гомдлын www.smartcity.mn цахим програм хангамжуудад бүртгэн, холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлэн хариуг цахимаар болон цаасаар хүргүүлэн ажиллав.

 

Г.         Байгууллагын архивын үйл ажиллагааг стандартын дагуу явуулах хүрээнд: Архивын дүрэм, журам батлуулсан. Баримт бичиг нягтлан шалгах комисс байгуулж дүрэм батлуулсан, мөн галын дүрэм батлуулсан,  2016 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалт гарган, геодиз усны барилга байгууламжаас 475 баримт авчирсан, 2016 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалт, 2016 оны баримт хүлээн авах хуваарь, хадгаламжийн нэгж бүрдүүлэх журам, тавигдах шаардлага хавсралт 17 хуудастай хэлтэс, албадад гарын авлага болгож гаргасан.

III. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН

А. Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ

            1.2016 онд авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын хүрээнд нийт 959,214,309 төгрөгний 11 гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн.

                    1.1.Хотын гаднах авто зам замуудын өвлийн цас, мөсний цэвэрлэгээний ажлыг 70,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсэн. Тус ажлын хүрээнд Айц, Морин, Гүнтийн даваануудын авто замуудын хальтиргаа гулгаа болон цасан хунгар үүсгэлгүйгээр арчлалтын ажлыг хийж гүйцэтгэн байнгын ашиглалтын бэлэн байдлыг хангаж ажилласан. 11-р сард маш их хэмжээний цас орсоноос шалтгаалан урд чиглэлийн 2 даваа болон хойд чиглэлийн давааг хариуцсан байнгын ажиллагаатай пост гарган ажиллууласан.

Гүнтийн давааны пост                                           Айц, Морингийн давааны пост

catss cats

                   1.2.Буцаж эргэх эргэлтийн талбай засварлах ажлыг 133,908,919 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсэн. Авто замын ачаалал бууруулах, хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Замын цагдаагийн газрын санаачлагаар 7 байршилд хийгдсэн. Ажлын задаргааг дараах хүснэгтэд үзүүлэв. Үүнд:

Зардлын нэр Хэмжих нэгж тоо хэмжээ төсөвт өртөг, төг
1 Нарны зам, Энхтайваны гүүрний зүүн тал  м2 315      34,113,244  
2 Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард Нарлаг төвийн өмнөх авто зам  м2 8 1,168,459
3 Нарны зам, Саруул захын зүүн урд тал шунхлай штс  м2 75 9,481,927
4 Нарны зам, ЗЦГ-ын зүүн урд Хаан банкны өмнө  м2 9.8 1,300,429
5 Нарны зам, Нарны гүүрний зүүн талд 24-р байрны өмнөх авто зам  м2 177.7 16,313,653
6 СХД, ЭТӨЧ 1-р хороолол 32-р байрны урд  м2 90 14,000,000
7 ЭТӨЧ, Драгон төвийн авто замын эргэлт  м2 662.9 59,880,275
ДҮН 136,257,987

 

Энхтайваны өргөн чөлөө, Драгон төвийн авто замын эргэлтийн талбайн ажил

Өмнөх байдлын зураг                                       Ажил гүйцэтгэсэн байдлын зураг

cats catss

1.3.Туслах гудамж замуудын орц гарц, зогсоолын талбайн засварын ажлыг 50,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсэн. Ажлын хүрээнд орц гарцны засварын ажил, буцаж эргэх эргэлтийн ажил, нөхөөсний ажил, нөхөн сэргээлтийн ажлууд хийгдсэн. Ажлын задаргааг дараах хүснэгтэд үзүүлэв. Үүнд:

Ажлын нэр Х/н Тоо хэмжээ Төсөвт өртөг, сая.төг  
1 Буян-Ухаа 2 хорооллын авто замын эргэлтийн талбай засварлах ажил м2 135 7.00
2 7 буудлаас Дамбадаржаагийн цагдаагийн пост чиглэлийн авто замын үерт эвдэрсэн далан, явган хүний замын нөхөн сэргээлтийн ажил м2 80 15.70
3 Үйлдвэрлэл урлалын сургуулийн урд талын зам м2 266.4 14.65
4 БГД, Гурвалжин барилгын материалын захын урд талын орц гарц м2 230.0 12.65
НИЙТ     50.0

БГД, Гурвалжин барилгын материалын захын урд талын орц гарцын засварын ажил

Өмнөх байдлын зураг Ажил гүйцэтгэсэн байдлын зураг

cats

catss

1.4. П.Н. Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн урд туслах замын ажлыг 591,686,643 төгрөгийн төсөвт өртгөөр 0,3 км урт, 6,5м өргөнтэй туслах зам, 149 авто машины зогсоол баригдсан.

Өмнөх байдлын зураг                                             Ажил гүйцэтгэсэн байдлын зураг

cats

catss

cats

catss

cats catss

cats catss

1.5. УБЦТС ТӨХК-ий нөхөн сэргээлтийн ажлыг 10,762,600 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсэн

Зүүн түгээх төвийн захиалгаар гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг доорх хүснэгтэнд үзүүлэв. Үүнд:

Д/Д Ажлын нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ
1 Монтель урд явган зам засвар м2 3
2 Ж мобайлын ард явган зам засвар м2 8
3 100 айл Голомт банк урд талбай явган зам засвар м2 45
4 100 айл Голомт банк урд талбайн нөхөөс м2 45.9
5 Цэрэндорж гудамж нөхөөс м2 3
6 БЗД 7-р хороо нөхөөс м2 2.5
7 Наран трейд ххк м2 4
8 Оффицеруудын ордон баруун урд нөхөөс м2 2.72
9 явган хүний зам нийт м2 56
10 авто замын нөхөөс м3 58.12

Баруун түгээх төвийн захиалгаар гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг доорх хүснэгтэнд үзүүлэв. Үүнд:

Д/Д Ажлын нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ
1 ХУД-н 3 хороо, ХУД-н уулзварын хойд хэсэгт нөхөөс м2 25.6
2 ХУД, Зайсангийн гудамжнаас УБ сувилал явах замд ОРАНЖЭ хотхон дотор нөхөөс м2 18.25
3 СХД, 19-р хороо 62-р сургуулийн баруун талд нөхөөс м2 10
4 БГД, Өндөр дэнж хотхон доторх авто замд нөхөөс м2 20.74
  нийт м2 74.59

БГД, Өндөр дэнж хотхон доторх авто замын нөхөөс

Өмнөх байдлын зураг                                     Ажил гүйцэтгэсэн байдлын зураг

cats

catss

1.6. СХД-ийн 6, 7, 24-р хороонд гэр хороололын гудамжны шороон замын тэгшилгээ , дүүргэлтийн ажлын хүрээнд гэр хорооллын доторх шороон замын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. 24 дүгээр хороонд байнгын урсацтай горхины гарман дээр 6м урттай хоолой суурилуулан урсгалыг өөрчилсөн.

Өмнөх байдлын зураг                                          Ажил гүйцэтгэсэн байдлын зураг

cats catss

1.7. Баянгол дүүргийн 4-р хорооны орон сууцны хороолол доторх авто замын нөхөөс, шороон зам хусаж тэгшлэх, далан барих ажил

Баянгол дүүрэгт хийгдсэн шороон замын засварын ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

Байршил нэр Суурийн үеийн дүүргэлт /м3/ Ул хөрс хуулах/м3/ Шороон замын тэгшилгээ /м2/
1 БГД, 4-р хороо Цоглог хотхон 580 230  
2 БГД, 4-р хороо 10е, 49/5, 49/6, 49/7, байрнуудын араар явсан 200м шороон зам 480 160  
3 БГД, 17-р хороо 76, 86а байрнуудын орчмын авто зам     1500
4 БГД, 12-р хороо шороон зам 220 140  
5 БГД, 23-р хороо 25-1 гудамж 80   3700
  нийт 1360 530 5200

БГД 4 хорооны орон сууцан дотор хийгдсэн авто замын нөхөөсний ажлын тоо хэмжээ

Өргөн урт талбай нийт
10-р хороолол Цоглог хотхон
1 5.5 42 231 237м2
2 2 2 4
3 2 1 2

БГД, 4-р хороо Цоглог хотхон урд шороон замын засварын ажил

Өмнөх байдлын зураг                                             Ажил гүйцэтгэсэн байдлын зураг

cats catss

1.8. Баянгол дүүргийн 6-р хорооны орон сууцны хороолол доторх авто замын нөхөөсний ажил

12, 13-р байр орчимд хийгдсэн ажлын тоо хэмжээ

Өргөн урт талбай нийт
1 3.5 44 154 219м2
2 5 6 30
3 5 7 35
6-р хороо 64, 43А байрны орчимд орчимд хийгдсэн ажлын тоо хэмжээ
  Өргөн урт талбай нийт
1 2 2 4 57.25м2
2 1.5 3 4.5
3 3 6 18
4 3 6.5 19.5
5 2.5 4.5 11.25
1 4 6.5 26 243.5м2
2 2 3.5 7
3 2 5 10
4 10 12 120
5 5 7 35
6 2.5 7 17.5
7 2 6 12
8 4 4 16

22,23,24,25-р байр орчимд хийгдсэн ажлын тоо хэмжээ

1 1 3 3 39м2
2 3 3 9
3 2 2 4
4 3.5 4 14
5 3 3 9

1.9.   Баянгол дүүргийн 12, 23-р хорооны орон сууцны хороолол доторх авто замын нөхөөс, шороон зам хусаж тэгшлэх, далан барих ажил

БГД 12 хорооны орон сууцны хороллол дотор хийгдсэн авто замын нөхөөсний ажлын тоо хэмжээ

Өргөн урт талбай нийт
1 3.5 44 154 219м2
2 5 6 30
3 5 7 35
         

1.10. Баянгол дүүргийн 17, 18-р хорооны орон сууцны хороолол доторх авто замын нөхөөс, шороон зам хусаж тэгшлэх, хурд сааруулагч хийх ажил

 

БГД орон сууцны хорооллын дотор хийгдсэн авто замын нөхөөсний ажлын тоо хэмжээ
Өргөн урт талбай нийт
1 1 1.5 1.5 138м2
2 1 3 3
3 4 4 16
4 1.5 3 4.5
5 3 6 18
6 4 11 44
7 1 2 2
8 7 7 49

1.11. Баруун 4 зам, Гэсэр сүмийн баруун эргэх эргэлтийн ажил

Баруун 4 замын уулзвар, Гэсэр сүмийн уулзваруудыг байнга баруун эргэх хөдөлгөөнийг гүйцэтгэх боломж, нөхцөлийг хангаж Баруун 4 замын уулзварын 3 талд нэмэлт эгнээ гаргах ажлыг Ай Ай Ти Си ХХК-ийн боловсруулсан техникийн зураг төслийн дагуу 9 хоногийн дотор гүйцэтгэсэн. Мөн Гэсэр сүмийн уулзварын зүүн талд буцаж эргэх эргэлтийн талбай гаргах ажлуудыг 58,200,000 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийж гүйцэтгэсэн.

Өмнөх байдлын зураг                                                     Ажил гүйцэтгэсэн байдлын зураг

cats catss

cats catss

1.12. Зайсангийн авто замын урсгал засвар – Зайсангийн 340м2 нөхөөсний ажил 600 у/м шороон замын засварын ажил хийсэн.

  2.Асфальтбетон үйлдвэрлэл, бетон бүтээц эдлэлийн ажлын хүрээнд:

              2.1.Гэрээт байгууллагын захиалгаар болон өөрсдийн байгууллагын авто зам барих, засвар, арчлалт хийх ажлын хүрээнд нийт 8500 тн асфальтбетон хольцийг 2016 онд үйлдвэрлэсэн.

              2.2.Мөн 200 ширхэг дохионы шон суурилуулах ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас захиалга авч суурилуулах ажлыг гэрээт хугацаандаа хийж дуусган хүлээлгэн өгсөн.

3.Авто замын хөдөлгөөн зохицуулах хэвтээ тэмдэглэгээний ажлыг 873,100,000 төгрөгийн төсөвт өртгөөр 29749 м2 тэмдэглэгээг хийж гүйцэтгэсэн.

Өмнөх байдлын зураг                                          Ажил гүйцэтгэсэн байдлын зураг 

cats

catss

cats catss

4.Авто замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг үйлдвэрлэж, суурилуулах ажлыг 121,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр 1100 ширхэг тэмдэг хийж суурилуулсан.

cats

catss

5.Авто замын хөдөлгөөн зохицуулах мэдээллийн самбар үйлдвэрлэж, суурилуулах ажлыг 120 000 000 төгрөгийн төсөвт өртгөөр 10 ширхэг мэдээллийн самбар хийсэн. 2017 оны 5 дугаар сард суурилуулна.

6.Авто замын урсгал тусгаарлах хайс суурилуулах ажлыг 47,500,000 төгрөгийн төсөвт өртгөөр 40,800 у/м хайс суурилуулсан

7.Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 6 байршилд хурд сааруулагч суурилуулах ажлыг 20,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсэн

8.Авто замын хөдөлгөөн зохицуулах 4557 ширхэг тэмдгийн арчлалтыг 38,720,000 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсэн

9.Авто замын гэрэлтүүлгийн ажил – 2016 оны 12 сарын тооллогоор гэрэлтүүлгийн шон 11967 ш, гэрэлтүүлэгч 16513 ш тоологдсон байна. 2016 онд нийт 1046 ш гэрэлтүүлгийн шон, 294 ш гэрэлтүүлэгч нэмэгдсэн байна. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс “НҮУБН” ОНӨААТҮГ нь татан буугдаж “Улаанбаатар Зам Засвар Арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн хариуцаж байна.

           9.1.Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн 2016.09 сард хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хэмжих хэрэгсэлд хяналт тавьж, УБЦТС ТӨХК-ны салбар ХҮТ-үүдэд нэхэмжлэхийн дагуу 118,209,476 санхүүжилтийг хийж гүйцэтгэсэн

           9.2.Гэрэлтүүлгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Баруун 4 замд байрлах Политехникийн коллежийн хашаанд 2 удаагийн албан хүсэлтээр газар ухаж кабель суурилуулах зөвшөөрлийг авч 500 метр АВВБ маркийн гэрэлтүүлгийн кабелийг суурилуулсан. Мөн Энхтайвны өргөн чөлөө, Өргөөгийн гудамжинд нийтдээ 88 ширхэг Лед гэрэлтүүлэгчийг шинээр суурилуулсан. Хасбаатарын гудамжны нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн тэжээлийн кабелийг сольсноор тус гудамж нь байнгын найдвартай цахилгаан эх үүсвэртэй болсон. Хуучирч муудсан, тусгал муу Днат гэрэлтүүлэгчийг шинэ Лед гэрэлтүүлэгчээр сольсон. Нийт ажлыг 62,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсэн

          9.3.Гэрэлтүүлгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Чингэлтэй дүүргийн Урт цагааны гудамжинд шинээр гэрэлтүүлэг хийх ажлыг зохион байгуулсан. Газар ухах, кабель сунгах, суурийн блок байрлуулах ажил – Тус гудамж нь огт гэрэлтүүлэггүй байсныг шинээр 8 ширхэг шон суурилуулж 16 ширхэг Лед гэрэлтүүлэгч 18,076,408 төгрөгийн төсөвт өртгөөр шинээр суурилуулсан.

           9.4.УБЦТС ТӨХК-ны 7 ХҮТ-тэй хамтран ажиллах гэрээг байгуулсан – Цахилгаанаар хангагч байгууллагатай гэрээг байгуулснаар гэрэлтүүлэг доголдолгүй ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн.

           9.5.БЗД, ЧД, СХД, СБД зэрэгт гэрэлтүүлгийн ашиглалт хариуцсан байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг байгуулсан – “НҮУБН” ОНӨААТҮГазар татан буугдан шинээр УБЗЗАГ ОНӨААТҮГ байгууллагдсантай холбогдуулан, санхүүжих болон санхүүжилт олгох эрх үүссэн.

            9.6.Гэрэлтүүлгийн ашиглагч 5 байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг шалгах, хяналт тавих, гүйцэтгэл гаргах /БЗД, СБД, ХУД, СХД-1, СХД-2 – Гэрэлтүүлгийн урсгал засварын гэрээн дээр нэмэлтээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэх ажлын гэрээг байгуулж, гүйцэтгэлийг хянан Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд хүргүүлэн санхүүжилтийг оруулан ашиглагч байгууллагад шилжүүлсэн.

              9.7.2016 оны 8, 9, 10 дугаар сарын нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн урсгал техник засварын гүйцэтгэлийг хянаж, УБЗАА-нд хүргүүлэн ажилласан.

              9.8.2016 оны 10 дугаар сард нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэгт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хянаж, нэхэмжлэхийг гүйцэтгэл хэлбэрт оруулан УБЗАА-нд хүргүүлэн УБЦТС ТӨХК-ны салбар ХҮТ-үүдэд шилжүүлүүлсэн.

              9.9.БГД, 3-р эмнэлгийн өмнөх авто замын дагуух шинээр хийгдсэн гэрэлтүүлгийн төсвийг батлуулж, гэрээг байгуулах, гүйцэтгэлийг хянаж ажилласан

              9.10.УБЦТС ТӨХК-ны Баруун түгээх төвтэй авто зам доогуур кабелийн ган хоолой сүвлэх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан

              9.11.Эрчим хүчний яамнаас гаргадаг цахилгааны тусгай зөвшөөрлийг авахаар шаардлагатай бичиг баримтын бүрдлийг цуглуулсан

              9.12.Баянгол дүүргийн Сонсголонгын авто замын асахгүй гэмтсэн 52 ширхэг гэрэлтүүлэгчийг гүйцэтгэгчээр засуулж хэвийн ажиллагаанд оруулсан

              9.13.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд хийгдсэн их засварын

              9.14.Дамдинсүрэнгийн гудамжны хуучирч муудсан 57 ширхэг гэрэлтүүлэгчийг 120 Вт-ын лед гэрэлтүүлэгчээр сольсон

              9.15.ХУД-ийн Үйлдвэрийн гудамж-8ш днат, ажилчны гудамжид-11ш днат гэрэлтүүлэгч сольж, Наадамчдын замд 2ш шон дайрагдсаныг засварлан 4ш Лед гэрэлтүүлэг тавьж асаасан

              9.16.БГД-ийн Нарны зам-8ш днат, Хасбаатарын гудамж-11ш днат, Ард аюушын өргөн чөлөөнд-9ш днат, Энэбишийн өргөн чөлөөнд 14ш лед гэрэлтүүлэг сольж гэрэлийн асалтыг 100% болгосон.

              9.17.Сонгино хайрхан дүүргийн Тахилтын замд 44 днат гэрэлтүүлэг асахгүй байсны 42 ширхэгийг нь сольж 100 % БЗД-ийн Энхтайвны өргөн чөлөөнд 2ш лед гэрэлтүүлэг асаасан.

             9.18.ЧД-ийн зуслангийн зам Салхитийн аманд 1ш гэрэлтүүлгийн шон дайрагдсаныг засварлаж татагдаж тасарсан толгойн утаснуудыг бүгдийг засаж хэвийн болгосон

 Одоогоор Баянгол, Чингэлтэй дүүргийн нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээг тус газар хариуцан ажиллаж байна. Тус гэрэлтүүлгийн хэсэг нь байгууллагатай холбоотой цахилгааны бүх хэрэгсэл, барилга байгууламжийн цахилгаан хангамж, Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй дүүргийн нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн ашиглалт засвар арчлалтыг хариуцан ажилладаг бөгөөд мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт засварт захиалагчийн хяналтыг тавин, хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хянаж баталгаажуулах, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний зардлыг хянах зэрэг ажлыг хариуцан ажиллаж байна. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтанд хяналт тавьж шөнө байнгын шуурхай бригад ажиллуулж шөнийн үзлэг шалгалт хийдэг ба үзлэг шалгалтаар илэрсэн гэмтэл саатлыг түргэн шуурхай засварлан хэвийн ажиллагаанд оруулан ажиллаж байна.

10.Төлбөртэй авто зогсоол, нүхэн болон гүүрэн гарцны ажил

  • Төлбөртэй зогсоолын эд хөрөнгийг 12-р сарын 1-ний өдөр тооллогын ажлыг хийсэн. /Хангарди ордны авто зогсоол, Спортын ордны авто зогсоолын талбай, Зайсан толгойн өмнөх авто зогсоол, Драм театрын авто зогсоол/
  • Гүүрэн гарц, Нүхэн гарцны эд хөрөнгийг 12-р сарын 2-нд тооллогыг хийсэн.

Б. Байгууллагын дотоод ажлын хүрээнд

  1. 2016 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор НҮУБН-ийг татан буулгаж Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ бие даасан байгууллага болгон байгуулсан. УБЗЗАГ нь өөрийн байрны 2 давхарт, ХТГ нь ашиглалтын зардал нөхцөлтэйгөөр манай байрны 1 дүгээр давхарт байрлаж байна. Ажлын байрны өрөө тасалгаа хүрэлцээгүйн улмаас тендер зарлан хүлээлгийн танхимыг ажлын өрөө болгон засварлан 2 хэлтсийн албан хаагчдыг, орлогч дарга болон 3 албаны албан хаагчдыг СТӨ-д байрлах нийслэлийн 1 дүгээр байрны 12 дугаар давхарт байрлуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн контор, асфальтбетоны үйлдвэр, авто бааз дээр нийт 4 контайнерийг засварлан тохижуулж ажилчдыг байрлуулж байна.
  2. УБЗЗАГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ажилчдыг бүрэн томилсон
  3. Байгууллагын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/15 дугаар тушаалаар үйл ажиллагаатай холбоотой дараах журмуудыг шинээр баталсан
    • Хөдөлмөрийн дотоод журам
    • Ажилтан сонгон шалгаруулах, ажилд авах тухай журам
    • Газрын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хянах, батлах, тайлагнах тухай журам
    • Хариуцлагын тухай журам
    • Цалин хөлс, нэмэгдлийн тухай журам
    • Чөлөө олгох тухай журам
    • Ажилтны нийгмийн асуудал, тэтгэмж тусламж, шагнал урамшууллын тухай журам
    • Удирдах ажилтнуудын шуурхай хурлын журам
    • Байгууллагын архивын дүрэм
    • Баримт ашиглуулах журам
  4. Байгууллагын даргын 2016 оны 12 дүгээр сарын 21-ны өдрийн А/26 дугаар тушаалаар архивын дүрмийг баталсан
  5. Байгууллагын нийт албан хаагчдын ажлын цаг ашиглалтыг хурууны хээгээр цагийн бүртгэлийг хийж цаг ашиглалтанд хяналт тавьж ажиллаж байна
  6. Байгууллагын төв контор, асфальтбетоны үйлдвэр, авто баазыг камерийн системд холбож аюулгүй байдлын хяналт тавьж ажиллаж байна
  7. Байгууллагын мэдээлэл дамжуулах, мэдээллийн харилцаа холбоонд веб сайт болон олон нийтийн харилцах сошиал хуудас, цахим хаягийн үйлчилгээ outlook, viber, skype, зэрэг програм хангамжуудыг нэвтрүүлэн ашиглаж байна.
  8. Хамтын ажиллагааны хүрээнд

                   8.1.“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь нийслэл хотын автозамын засвар арчлалтын ажлыг хариуцдагийн хувьд үйл ажиллагаандаа тоног төхөөрөмжийн шинэчлэлт, орчин үеийн дэвшилтэт технологи зорилгоор энэ оны 10-р сард тоног төхөөрөмжийн судалгааны ажил эхлүүлсэн билээ. Ийнхүү судалгаа харьцуулалтын үндсэн дээр Хонг Гонк улсад төвтэй Freetech группийн БНХАУ-ын Жянсү мужийн Нанжин хотод байрлах үйлдвэрлэл, судалгааны төвийн машин тоног төхөөрөмж үйлдвэрлэл болон судалгааны төвтэй танилцаж, туршлага судлах, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа болон туршилтын лабораторийн үйл ажиллагаатай танилцах үйл ажиллагааг 2016 оны 12 сарын 05-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тоног төхөөрөмжийн судалгаа болон үйлдвэрлэлийн давуу тал

  • Байгаль орчин экологид ээлтэй
  • Орчны бохирдол буюу тоосжилт байхгүй
  • Дуу чимээ хамгийн бага буюу зам засвар хийж байх явцад авто машины моторын дуунаас өөр дуу чимээ гардаггүй
  • Халаагч панелын хувьд маш богино хугацаанд 1600 С хүрч халж, 60 секундэнд хүний гар хүрч болохуйц хэмжээнд хүрч хөрдөг
  • Асфальтбетон хольцийг 100% дахин ашигладаг
  • Хог хаягдалын түвшин 0

Тоног төхөөрөмжийн судалгаа болон үйлдвэрлэл

  • Ижил төстэй үйлдвэрлэгчээс ялгарах гол онцлог нь авто зам засварын ажил хийх явцад үүсэх тоосжилт болон дуу чимээг хамгийн бага түвшинд хүргэсэн буюу 0 түвшинд хүргэсэн
  • Авто зам засварын ажлын хуучин арга барилд зам зүсэх, хөрөөдөх, гэх мэт ажиллагаа их, ашиглах тоног төхөөрөмж төрөл олон тэр хэмжээгээр ажиллах хүч их зарцуулдаг байсан
  • Freetech уламжлалт арга барилыг шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж рүү шилжүүлэн нэг машинд энэ бүгдийг багтаасан
  • Жишээ нь PM загварын машин буюу нөхөөсний мастер
  • Мөн халуунаар боловсруулах авто замыг давхар хучих болон дахин боловсруулах HIR загварын машин
  • Тоног төхөөрөмж болон ижил төрлийн машин техник технологийн хувьд Барууны орнуудын тоног төхөөрөмжийг бодвол авто замын засвар хийх хэсгийг халаах халаагуурын халаагч панелын хувьд маш богино хугацаанд 1800 С хүрч халж, 60 секундэнд хүний гар хүрч болохуйц хэмжээнд хүрч хөрдөг, дуу чимээ болон утааг хамгийн бага буюу 0 түвшинд хүргэсэн нь уг тоног төхөөрөмжийг илүү байгаль орчинд ээлтэй, дуу чимээ бага байдаг зэрэг ажил гүйцэтгэх давуу талыг бий болгож байна.
  • Уг зам засварын машин тоног төхөөрөмж нь дуу чимээ хориглосон цагийн хуваарьтай том хотуудад шөнийн цагаар зам засварын ажлыг хийх илүү их боломжийг олгож өгснөөрөө бас нэг давуу талыг олгож байна.

Нөхөөсний машин PM загвар

Зам засвар арчлалт буюу нөхөөсний машин технологийн давуу талуудыг  дурьдвал:

  • Хурдан шуурхай цаг хугацааг хэмнэх
  • Хуучны зам засвар нөхөөсний арга барилд 4-5 тоног төхөөрөмж ашигладаг байсан бол шинэ техник технологид зөвхөн нэг машин тоног төхөөрөмжид багтаасан
  • Чанартай өндөр гүйцэтгэл
  • Хүний оролцоо хамгийн бага
  • Хамгийн бага өртөгөөр замыг нөхөх
  • Машин тоног төхөөрөмжийн дуу чимээ хамгийн бага
  • Байгаль орчинд ээлтэй буюу ямар ч илүүдэл хог хаягдалгүй замын нөхөөснөөс гарч буй асфальтыг дахин 100 хувь ашигладаг

Жишээ нь бид 13м2 зам талбайн нөхөөсний ажлыг 4-5 машин техник, 9 хүний бүрэлдэхүүнтэй 1 цаг 20 мин хийдэг бол энэхүү тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр ижил талбайтай зам талбайн нөхөөсний ажлыг 45-50 минутын хугацаанд 1 машин 4 хүний бүрэлдэхүүнтэй хийх боломж бүрдэснээр олон төрлийн зардлыг хэмнэх бүрэн боломж энэхүү шинэ дэвшилтэт ноу хау технологиос харагдаж байна.

HIR загварын авто замыг давхарлан хучих болон дахин боловсруулах машин

Мөн халуунаар дахин боловсруулах авто замыг давхарлан хучих болон дахин боловсруулах машин тоног төхөөрөмжтэй танилцсан бөгөөд газар дээр нь яаж ажиллах ажиллагаатай танилцсан болно. Энэ машинаа HIR train буюу зам засвар арчлалтын вагон машин гэж нэрлэдэг юм билээ.

HIR загварын авто замыг давхарлан хучих болон дахин боловсруулах машины давуу тал болон ажиллах зарчим

  • Авто замын хучилтын гадаргууг халаах
  • Халаасан гадаргуун өнгөн хэсгийг сэндийлэх
  • Суларсан хучилтын гадаргууг хуулж овоолох
  • Шинэ асфальтбетон хольц нэмэх
  • Шинэ хуучин асфальтбетон хольцыг холих
  • Хольцыг туузан дамжуулгаар асфальтбетон дэвсэгчид хийж хучилт хийх
  • Нягтруулалт хийх
  • Энэ загварын машин нь ихэвчлэн тууш зам болон хурдны зам дээр ашиглагддаг ба авто замын эвдрэл буюу дугуй мөрний ховил, эвдэрсэн хэсгийн асфальт бетон хучилтыг дахин боловсруулах замаар эвдрэлийг богино хугацаанд засдаг
  • 3,5 кв.метр зам засварын ажлыг дунджаар 4 минут хугацаанд гүйцэтгэнэ.

Авто замын нөхөөс хийж буй байдал

cats

catss

HIR загварын авто замыг давхарлан хучих болон дахин боловсруулах машины ажиллаж буй байдал

cats catss

8.2. Япон улсын Sanou Co.,ltd компанитай хүйтний асфальт ашиглах чиглэл дээр хамтын ажиллагаа үүсгэх зорилгоор холбоо тогтоон улмаар эхний ээлжинд туршилтын журмаар ашиглах 200 кг дээжийг авахаар болж Япон талаас ачуулсан байна. Мөн энэхүү ажлын хүрээнд 2017 оны 1-р сард Япон улсаас мэргэжилтнүүд ирж хамтарсан туршилт хийхээр төлөвлөгдсөн.

8.3.Үйл ажиллагаандаа тоног төхөөрөмжийн шинэчлэлт, орчин үеийн дэвшилтэт технологи, нэвтрүүлэх Асфальтбетон хольцийн сүүлийн үеийн үйлдвэр тоног төхөөрөмжтэй танилцах, дэвшилтэт үйлдвэрийг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх асфальтбетон хольцийн чанарыг дээшлүүлэх зорилгоор БНХАУ-ын Жянсү мужийн Вукси хотод байрладаг Wuxi Longli Engineering Machinery компанийн асфальтбетон хольцийн үйлдвэр тоног төхөөрөмжийн шинэчлэлт, дэвшилтэт технологийг судласан.

Компанийн хувьд шинээр нэвтрүүлсэн тоног төхөөрөмж технологийн хувьд хуучин замын эвдрэлээс гарсан асфальтыг дахин боловсруулах үйлдвэрийн нэгжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд энэ нь дараах давуу талуудыг бий болгосон байна.

  • Нийт зуурч буй асфалтны  50 хүртэлхувьд хуучин хуулсан асфальт хийж зуурах боломжтой буюу орцын харьцааны хувьд 50:5 хувиар
  • Хуучин хуулсан асфальтын хаягдалын түвшин 0
  • Байгаль орчинд ээлтэй технологи
  • Ашигт ажиллагааг нэмэгдүүлнэ

Асфальтбетон хольц дахин боловсруулах хэсэг, ажлын байран дээр

cats catss

Мөн компанийн битум суллагч буюу хайлуулагч тоног төхөөрөмжийг сонирхсон бөгөөд захиалгаар үйлдвэрлэдэг юм билээ. Одоогийн байдлаар битум суллагчийг 3 тон багтаамжтайгаар үйлдвэрлэж байгаа бөгөөд хэрэв захиалагч багтаамжийг ихэсгэж хийх боломжтой.

cats

9.Дугуйн мөрний ховил судалгааны ажил

  • Энхтайваны өргөн чөлөөний авто замаас дээж авч /кор/ НАЗХГ-ын Материал шинжилгээ судалгааны лаборторт шинжилгээ хийлгэсэн
  • Мэдээллийн сангаас Энхтайваны өргөн чөлөөний авто замтай холбоотой мэдээллийг авч боловсруулалт хийсэн
  • 2016 оны 11дүгээр сарын 11 өдөр 14:00-14:50 Асфальтбетон хучилт хүйтнээр зорогч туршилт хийв.

ЭТӨЧөлөөний зүүн 4 зам зүүн талд Эскадрилын хөшөөнөөс Зүүн 4 зам чиглэлийн зорчих хэсгийн 3эгнээний урд талын замын хашлаганд шахагдсан дугуй мөрний ховилыг асфальтбетон хучилт хүйтнээр зорогч /Wirtgen W1000/ төхөөрөмжөөр хучилтыг дагуу чиглэлд 35 метр урт зорж туршилт хийлээ. Гадна агаарын температур:-8°C

cats catss

cats catss

cats catss

10.Авто баазын машин механизмуудад хөндлөнгийн байгууллагатай хамтран үзлэг шалгалт хийж техник ашиглалтын бэлэн хангасан. Мөн автомашин ашиглалтын үзлэгийн хуудастай болгосон.

В. Худалдан авах ажиллагааны хүрээнд

  1. 3-р эмнэлэгийн урд талын зогсоолыг барьж ашиглалтанд оруулсаны дагуу төлбөртэй авто зогсоол байгуулах ажлын хүрээнд дараах компаниудаас төлбөртэй авто зогсоолын автомат удирдлагатай хаалт, хяналтын камер, харуулын байрны үнийн санал авч ажлыг эхлүүлсэн.

IV БҮЛЭГ. БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ИЛ ТОД БАЙДАЛ

1.1 Үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр

Байгууллагын www.ubroad.ub.gov.mn вэб сайтад мэдээ, мэдээллийг тогтмол бэлтгэж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд хийгдсэн гэрэлтүүлгийн их засварын ажлын тайланг Захирагчийн Ажлын Албанд хүргүүлсэн.

14 хоног тутамд хийсэн ажлын тайлан мэдээ болон Засаг Даргын Тамгын Газрын мониторингийн хэлтэст цахимаар болон албан бичгийн хавсралтаар хүргүүлж ажиллаж байна.

1.2. Хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах чиглэлээр:

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл газрын даргын “А” тушаал 23 “Б”тушаал 340 гарсан. Шинээр ажилд орсон 15 ажилтан, ажлаас гарсан 14 ажилтан, сэлгэн ажилласан 14 ажилтан, сахилгын шийтгэл ногдуулсан 5 ажилтан, цалингүй чөлөө олгосон 4 хүн, жирэмсний амралт  авсан 1 ажилтан байна. Газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын дагуу буцалтгүй тусламж нийт 3 ажилтанд олгогдсон ба үүнээс 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1 ажилтанд олгогдсон.

1.3 Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэлээр: Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хуулийг хэрэгжүүлж ажиллаж байна.

  • Улсын шилэн дансны программ shilendans.gov.mn веб программд байгууллагын нэвтрэх нэр, нууц үгийг бүртгүүлж эрхийг авсан. Шилэн дансны программын холбоосыг байгууллагын веб сайт www.ubroad.ub.gov.mn сайтад шилэн данс холбоосыг үүсгэн холбосон байна.

V БҮЛЭГ. БУСАД АЖЛЫН ТАЛААР

             Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Жинхэнэ зам ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан 102,968,000 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэх гаргаж Улаанбаатар зам засвар арчлалтын газар”ОНӨААТҮГ-т 102,968,000 төгрөгийн хохирлыг төлөх зүйтэй шүүгчийн захирамж гарсан.

Дархан детект эмнэлэгтэй хамтран 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 183 ажилтныг хамруулж бүрэн шинжилгээнд хамрууллаа.

catss

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан байгууллагын 54 ахмад настнуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. 2016 оны 10 дугаар сарын байдлаар “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ бүртгэлтэй 75 ахмад настан байна. Мөн чөлөөнд гарч буй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулсан.

catss

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Нэгдсэн 2 дугаар эмнэлэгийн дэргэд байрлах Цусны төвийн Баянзүрх дүүрэг дэх салбарт “Улаанбаатар зам засвар арчлалтын газар”ОНӨААТҮГ-ын хамт олон цусаа бэлэглэлээ. “Амьдрал бэлэглэе” гэсэн арга хэмжээнд 56 хүн оролцож цусаа хандивласан.

pc160405

Байгууллага нь гэр хороололд амьдардаг ажилтан, ахмадуудын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор судалгаа гарган 2016 оны 12 дугаар сарын 31-ны дотор 148 ажилтан, 47 ахмадуудад нийт 200 тонн нүүрс өгч, нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаа.

2016 оны 10 дугаар сарын 03-наас 2016 оны 10 дугаар сарын 15 хүртэл  Ээлжийн амралтыг 58 ажилтан газрын даргын тушаалын дагуу биеэр эдэлсэн байна.

2016 онд эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа байгууллагын 35 ажилтны материалыг холбогдох газруудад хүргүүлэн, шагнуулсан.

Үүнд:

  • Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор 1 ажилтан
  • Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөл 8 ажилтан шагнагдсан
  • Авто замын холбооны шагнал “Оны онцлох” –аар 1 ажилтан
  • МЗХ-ны Залуу алтан медаль 1 ажилтан
  • Авто замын холбооны шагнал “Замчны алдар” –аар 1 ажилтан
  • Нийслэлийн ойн медаль 6 ажилтан
  • “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр 4
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр 20
  • “Осолгүй манлай жолооч” цол тэмдгээр 11
  • МЗХ-ны тэргүүний залуу инженер ” цол тэмдэгээр 2

Монгол Улсад Авто замын салбар үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж, нийт ажилчид, албан хаагчдын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, теннис, шатрын 4 төрөлт тэмцээн зохион байгуулж нийт ажилчдыг идэвхитэй хамруулсан.

cats catss

Бид 2016 онд ажилтнуудын нийгмийн асуудлыг дэмжсэн үйл ажиллагаа явуулан ажилласан. Цаашдаа мөн энэ тал дээр анхааран, спорт, урлагын арга хэмжээ болон ажилчдын эрүүл мэндийн үзлэгийг тогтмол явуулахаар ажиллаж байна.

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны 2016 оны тайлан Reviewed by on . I БҮЛЭГ. Бодлогын зорилтын хэрэгжилтийн талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол 1, Нийслэлийн засаг даргын захирамж 22, Засгийн газрын хурлын тэ I БҮЛЭГ. Бодлогын зорилтын хэрэгжилтийн талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол 1, Нийслэлийн засаг даргын захирамж 22, Засгийн газрын хурлын тэ Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube